Засгийн газар

Хүүхэд залуучуудыг соён гэгээрүүлэх, зөв хүн болгон төлөвшүүлэх үүднээс телевизүүдийн дунд шилдэг нэвтрүүлгийн уралдааныг зарлаж байгаа гэдгийг Монгол Улсын ерөнхий сайд хэлсэн. Шилдэг бүтээлүүд нь үндэсний өв соёл, зан заншлыг илэрхийлсэн байх шаардлагатай. Мөн энэхүү уралдааныг Монголын телевизүүдийн холбоо дэмжиж ажиллана гэдгээ илэрхийлсэн.

Хүүхэд залуучуудыг зөв хүн болгон төлөвшүүлэх, үндэсний өв уламжлалыг сурталчилан таниулах үүднээс энэхүү шилдэг бүтээлийн уралдааныг зарлаж байгаа гэдгийг Монгол Улсын Ерөнхий сайд хэлсэн юм. Ер нь засгийн газар энэ чиглэлийн нэвтрүүлэг бэлтгэж байгаа хэвлэл мэдээллийн байгууллагуудыг цаашид ч дэмжин ажиллана гэсэн юм.

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дорж зохион байгуулагдаж байгаа шилдэг бүтээлийн уралдааныг дэмжин, хамтран ажиллах болно гэдгээ Монголын телевизүүдийн холбоо илэрхийлсэн. Харин МҮОНРТ олон нийтэд хүргэх, сурталчилах ажилд идэвхи санаачилгатай оролцохоо мэдэгдлээ.

Хэвлэл мэдээллийн байгууллагууд үндэсний өв соёл, ёс уламжлалыг илэрхийлсэн контент бүтээж энэхүү уралдаанд оролцох боломжтой. 

 ФЭЙСБҮҮК ШУУД