Засгийн газар

Эрчим хүчний яам ухаалаг системд шилжсэн. Үргүй зардлыг багасгаж, хэрэглээндээ тохирсон эрчим хүч үйлдвэрлэхэд гол анхаарлаа хандуулж байгаа юм. Ажлын эхлэл ч тавигдаж хяналтын нэгдсэн систем ч бүрэн нэвтрүүлжээ. Тэгвэл 2020 онд ухаалаг систем дээр ажиллах боловсон хүчнээ бэлтгэхэд гол анхаарлаа хандуулахаар төлөвлөсөн байна. Өнөөдөр Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн ажлын бэлтгэл явцын талаар мэдээлэл өглөө.

Эрчим хүчний салбарт нэг хүний хийх ажлыг 200 хүн хийж байна гэж салбарын сайд онцлоод энэ данхайсан бүтцийг бууруулах хэрэгтэй гэлээ. Өнгөрсөн жилээс эрчим хүчний салбар ухаалаг технологид шилжиж эхэлсэн. Тэгвэл сүүлийн үеийн технологи, ухаалаг системд суурилан мэргэжилтнүүдээ хөгжүүлэх, сургах шаардлага байгааг албаныхан хэлж байна. Тиймээс 2020 оныг хүний нөөцийн хөгжлийг дэмжих жил болгон зарлалаа. Үүний хүрээнд Эрчим хүчний салбарын хүний нөөцийг хөгжүүлэх, чадавхийг сайжруулах, тогтвортой хөгжил,  аюулгүй,  найдвартай ажиллагаа, үр ашигтай байдлыг хангах, байгууллагын ажиллагсдын  үр бүтээлтэй, тогтвор суурьшилтай ажиллах боломжоор хангах,  урамшуулах, ажиллагсдын эрүүл мэнд, аюулгүй ажлын байрны нөхцлийг  бүрдүүлэх, байгууллагын стратегийн зорилтыг хэрэгжүүлэх үйл ажиллагааны хэрэгцээг хангахад цаг үеийн эрэлт шаардлагад нийцсэн мэдлэг чадварыг  эзэмшүүлэх, сургаж хөгжүүлэх, мэргэшүүлэх үндсэн чиглэлүүдээр төлөвлөгөөгөө бүрдүүлжээ.

2020 онд эрчим хүчний салбар Эрчим хүчний салбарын аж ахуйн нэгж, компаниудын бүтэц, зохион байгуулалтын норматив, орон тооны хязгаарыг оновчтой тогтоох аргачлалыг боловсруулан батлуулж, мөрдүүлэх, Эрчим хүчний салбарын ИТА-ны түвшин тогтоох аттестатчилал хийж үр дүнд үндэслэн сургалтын хөтөлбөр боловсруулж, мөрдөж ажиллах юм байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ