Засгийн газар

Монгол улс тэтгэврийн зээл тэглэсэн. Ингэхдээ Салхитын мөнгөний ордыг эдийн засгийн эргэлтэнд оруулж, бонд босгох замаар энэ ажлыг хийхээр төлөвлөсөн. Тэгвэл өнөөдөр бонд гаргах болон зээлгүй байсан иргэдэд олгох нэг сая төгрөгийн албан бичгийг баталгаажууллаа. Мөн Эрдэнэс Монгол компанийн зүгээс иргэдэд нэг сая төгрөг олгоход зориулж гаргасан Эрдэнэс нэртэй бондыг арилжааны банкуудад шилжүүлэн өгч гэрээнд гарын үсэг зурснаар тэтгэврийн зээл тэглэх ажил бүрэн дуусч байна. Нийтдээ бондын дүн 900 тэрбум төгрөг болж байгаа юм.

Иргэний тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа тэглэж, иргэдэд гуравдугаар сарын 1-нээс үнэт цаас олгож эхэлнэ. Өнөөдөр Эрдэнэс Монгол ХХК зургаан хувийн хүүтэй бондыг худалдаж авах гэрээг байгууллаа.

Эрдэнэс бондыг дотоодын санхүүгийн зах зээл дээр хаалттай хүрээнд арилжаалж, үнэт цаасаар босгосон хөрөнгийг иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөхөд зарцуулж байна. Нийт 228 мянган иргэний 6 хүртэлх сая төгрөгийн зээлийг бүрэн барагдуулахаас гадна зээл аваагүй 192 мянган ахмад настанд нэг сая төгрөгийн эрхийн бичиг, 1 сая хүртэлх төгрөгийн зээлтэй 44 мянган ахмад настанд зээлийн төлбөрөөс үүссэн зөрүүг мөнгөжүүлэх үнэт цаас мөн олгоно.

Салхитын мөнгөний ордын шинэ ТЭЗҮ боловсруулагдсан. Мөн баяжуулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, богино хугацаанд дуусгах зорилт тавин ажиллаж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ