Засгийн газар

Монгол Улсын Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ЭМШУИС-ийн харьяа Монгол-Японы сургалтын эмнэлгийг БСШУСЯ-ны харьяанд шилжүүлэх шийдвэр гаргалаа. Тус сургалтын эмнэлэг нь тодорхой харьяалалгүйн улмаас үйл ажиллагааны зардалгүй байсан бол өнөөдрөөс эхлэн БСШУСЯ тус эмнэлгийн үйл ажиллагааг хариуцан ажиллана.

Харин сургууль, цэцэрлэгийн хязгаарлалтыг сунгах эсэхийг Баасан гарагийн УОК-ын хуралдаанаар шийдвэрлэнэ гэлээ. Мөн 28,000 төгсөх ангийн сурагчдад элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэх сургалтын хөтөлбөрийг СD-нд буулган тараахаар болжээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ