Кубын Гуантанамо арал дээр байрлах Америкийн цэргийн бааз байгуулагдаад 20 жил болжээ

Үйл явдал

Гуантанамо дахь цэргийн баазыг АНУ-ын тал 2002 онд байгуулж, улмаар алан хядлага терроризмын гэмт хэрэгтнүүдийг хорих газар болгон ашиглаж ирсэн юм. 

КубынГуантанамо нэртэй хотоос 30-аад км зайд Америкийн батлан хамгаалах яам ижил нэртэй тэнгисийн цэргийн бааз байгуулжээ. Улмаар энэхүү цэргийн баазыг түшиглэн 2001 оны 9-р сарын 11-ний балмад террорист халдлагыг зохион байгуулахад оролцсон гэм буруутнуудыг хорих болсон юм.

Гуантанамо дахь цэргийн бааз байрлаж байгаа газрыг Америкийн тал Кубаас хугацаагүйгээр түрээслэдэг байна. Тэгвэл энэхүү цэргийн бааз байгуулагдаад хэдийнэ 20 жил үджээ. Өнгөрсөн 20 жилийн хугацаанд Гуантанамогийн шоронд нийтдээ 780 гаруй хүн хоригдсон байна.

Өнөөдөр эндхийн шоронд албаны мэдээллээр 39 хүн хоригдож байгаа юм. Гуантанамо дахь шоронг хаалттай байлгаж, энэ шоронд хоригдож байсан хоригдлуудын эсрэг хүч хэрэглэн, дарамтлан тамлаж байсан гэх хэл ам дагалдаж байжээ. Түүнчлэн энэ шорон луу Америкийн тагнуулын төв алба 119 хүнийг хууль бусаар аваачин хорьсон гэсэн баримт ч байдаг юм.

АНУ-ын ерөнхийлөгч Жо Байден Гуантанамо дахь цэргийн шоронг хаахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн. Гэсэн ч энэ онд Гуантанамогийн шоронг өргөтгөн сая долларын хөрөнгө оруулалтаар шүүхийн танхим байгуулахаар төлөвлөж байна.