Молдав, Гүрж Улсууд ЕХ-нд нэгдэх хүсэлтээ илгээнэ

Улс төр

Молдавын эрх баригчид ЕХ-нд элсэх хүсэлтээ албан ёсоор гаргана. 

Энэ талаар Молдавын ерөнхийлөгч Майя Санду мэдэгдсэн байна. 

Майя Сандугийн мэдэгдсэнээр улс орон нь Нэгдсэн Европын гишүүн улс орон болж, ЕХ-нд нэгдэх хүсэлтэй байгаа юм. Молдавын иргэд энэ дагуух шийдвэрээ хэдийнэ гаргаж, ирээдүйд улс орноо ЕХ-нд нэгдэхийг дэмжиж байгаа юм. Тэгвэл Молдавын гадаад хэргийн сайд, Европын интеграцчлалын асуудал хариуцсан албаны хүн болох Николай Попеску улсынх нь эрх баригчид НАТО-д элсэх, нэгдэх асуудлыг зорилго болгоогүй гэдгийг онцлон хэлсэн байна. Молдав улс ЕХ-нд нэгдэх хүсэлтэй байгаагаа тухайгаа 2014 онд илэрхийлж, ЕХ-нд нэгдэхэд шаардагдах нөхцөл шаардлагуудыг биелүүлж эхлээд байгаа юм. Түүнчлэн Молдаваас гадна Гүрж улс мөн ЕХ-нд нэгдэх хүсэлтэй байна. Энэ талаар Гүржийн ерөнхий сайд Ираклий Гарибашвили мэдэгджээ.