Дуучин Chris Brown гурав дахь хүүхдээ өлгийдөн авлаа

Энтертэйнмент

R&B жанрын хамгийн нөлөө бүхий, амжилттай дуучин Chris Brown гурван хүүхдийн аав болсон байна. 

Модель, инфлюнсер 23 настай Diamond Brown гэх бүсгүйн нэгэн инстаграм зураг дээр 2019 онд дуучин Chris Brown like дарснаар тэд анх нэр холбогдож байжээ. 2021 оны 9-р сараас залуу модель инстаграм дээрээ өөрийн бие давхар зургуудаа нийтэлж эхэлсэн юм.

Тэрээр 1-р сарын 7-нд охиноо төрүүлэн, Lovely Brown гэх нэр хайрласан байна. Тэгвэл дуучин Chris Brown 4-р сарын 8-нд миний охин 3 сар хүрлээ гэж бяцхан Lovely Brown-н зургийг инстаграм стори дээрээ нийтэлжээ.

Дуучны фэнүүд ч хүүхдийн аав хэн болохыг аль хэдийнэ энэ хугацаанд таамаглаж байсан ч яг баттай нотолгоо байгаагүй юм. Өмнөх үерхлүүдээсээ хэдийнэ 2 хүүхдийн аавболоод байсан Chris Brown одоо ингээд 3 хүүхдийн аав боллоо.