Засгийн газар

УИХ-ын дарга Г.Занданшатар Дорноговь аймагт ажиллаж байна. Алтанширээд баригдаж буй нефть боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтын ажилтай өнөөдөр танилцлаа.

Үйлдвэрийн авто болон төмөр зам баригдаж дуусаж, дэд бүтцийг түшиглэн УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайханы санаачилгаар ширэм төмрийн үйлдвэр байгуулж байна. УИХ-ын даргыг дагалдан УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар нар ажиллаж байна.