Засгийн газар

МУ-ын Шадар сайдаар ахлуулсан УОК-ын гишүүд Өвөрхангай аймагт ажиллалаа. Тэрээр хангайн бүсийн аймгийн засаг дарга нартай уулзаж, өвөлжилтийн бэлтгэл ажлыг хангах хүрээнд тодорхой чиг үүрэг өглөө.

Энэ жил нийт нутгийн 50 хувьд нь зуншлага хэвийн, 30 хувьд дунд, 20 хувьд муу гэсэн үнэлгээ гарсан. Тиймээс аймаг, орон нутгийн удирдлагууд өвөлжилтийн бэлтгэл ажлаа хангах, нарийвчилсан төлөвлөгөө гаргахыг санууллаа. Зуншлага муу бэлчээрийн доройтол их байгаа учраас малаа борлуулах эдийн засгийн эргэлтэд оруулах ажлыг аймгийн засаг дарга нар дотооддоо зохион байгуулна. Бэлчээрийн доройтолтой холбоотойгоор зарим аймаг орон нутгийн малчдыг зуншлага сайн байгаа газруудад отор нүүдэл хийх ажлыг зохион байгуулах хүсэлтийг Шадар сайдад тавьлаа. Мөн Онцгой байдлын газар болон Цаг уур орчны шинжилгээний газраас малчид, иргэдийг үер, усны аюулаас болгоомжлохыг анхаарууллаа.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ