Засгийн газар

Монгол Улсыг 2021-2025 онд буюу ирэх таван жилд хэрхэн хөгжүүлэх үндсэн чиглэлийг засгийн газар боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан. Уг асуудлыг өнөөдөр эдийн засгийн байнгын хороооны хуралдаанаар хэлэлцэж нэгдсэн чуулганд танилцуулахаар боллоо. Нийт 9 бүлэгтэй байх үндсэн чиглэлийг боловсруулахдаа дундаж давхарга буюу дундаж орлоготой иргэн гэж хэнийг хэнийг тодорхойлохыг судалгааны байгууллагаар тогтоожээ.

Засгийн газар ирэх таван жилд улсаа хэрхэн хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлахдаа дараах 9-н бүлэгтэй байхаар тусгасан байна. Үүнд: Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Хүний хөгжил, Амьдралын чанар ба дундаж давхарга, эдийн засаг, Засаглал, ногоон хөгжил, Амар тайван, аюулгүй нийгэм, Бүс орон нутгийн хөгжил, Улаанбаатар ба дагуул хот гэх чиглэлүүдэд үйл ажиллагаа явуулахаар бодлогоо тодорхойлжээ.
Томоохон бүтээн байгуулалтууд, дэд бүтцийн ажил, түүнийг дагасан ажлын байр гээд хийж хэрэгжүүлэх төсөл хөтөлбөрийг маш тодорхой боловсруулсан гэдгийг тэрээр онцоллоо.

Харин дэлхий нийтээр цар тахал тархсан өнөөгийн нөхцөлд нийгэм эдийн засгийн тогтвортой байдлыг хангах үүднээс дундаж давхаргаа эмзэг хэрэг рүү оруулахгүйн тулд олон бодлого хэрэгжүүлнэ гэлээ. Эхний 1-1.5 жилийн төлөвлөгөөнд уг зорилтыг дэвшүүлсэн тул нийгмийн дундаж давхаргыг дараах байдлаар тодорхойлно гэлээ.

1990 оноос хойш гучин жилийн хугацаанд манай улсын иргэдийн амьдралын чанар дээшлээгүйг Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга хэллээ. Тиймээс 2021-2025 онд дундаж давхаргыг тэлэх, иргэдийн амьдрах орчныг сайжруулахад онцгойлон анхаарч ажиллахаар тусгажээ.