Засгийн газар

Хотын шинэ дарга УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар болох нь. Өнөөдөр Нийслэлийн МАН-ын тавдугаар хуралдаанаар дараа нь МАН-ын удирдах зөвлөлийн хурлаар 100 хувь дэмжлээ. Учир нь маргааш НИТХ-ын анхдугаар хуралдаан эхэлнэ. Хуралдаанаас төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрүүлэх болон Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлэх тухай асуудлуудыг хэлэлцэх юм.  

Орон нутгийн сонгуульд МАН ялалт байгуулж ирэх 4 жилд үргэлжлүүлэн хотыг удирдахаар болсон. Ингээд ирэх жилүүдэд сая гаруй хүн амтай, асуудал ихтэй хотыг хэн удирдах вэ гэдэг асуудал хотын иргэдийн хувьд сонин байлаа. Ингээд Нийслэлийн МАН-ын хороо болон МАН-ын УЗ-өөс хотын даргад Нийслэлийн МАН-ын хорооны дарга УИХ-ын гишүүн Д.Сумьяабзарыг, ИХТ-ын даргад өнгөрсөн 4 жил хотын 1-р орлогч даргаар ажиллаж байсан Ж.Батбаясгалан нарыг дэвшүүлж, 100 хувийн саналаар дэмжжээ.

Эрх баригч нам ийнхүү намынхаа дүрмийн дагуу Нийслэлийн намын хорооны даргыг хотын дарга болгож байна. Ингэхлэр СХД-ээс УИХ-д сонгогдсон Д.Сумьяабазар УИХ-ын гишүүний бүрэн эрхээсээ түдгэлзэж хотын дарга болно. Ингээд СХД-т УИХ-ын гишүүний нөхөн сонгууль болохоор болж байна. 

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ