Засгийн газар

Манай улсад хамгаалагдсан байгалийн үзэсгэлэнт газар олон бий. Онгон дагшнаар хадгалан үлдэхийн тулд байгаль хамгаалагчид болон тухайн нутаг орны иргэд байнга хамгаалан ажиллаж амьдардаг. Тэгвэл эдгээр иргэдэд эмнэлгийн тусламж үйлчилгээг түргэн шуурхай хүргэх үүднээс 16 суманд иж бүрэн тоноглогдсон автоамшин хүлээлгэн өглөө. Эдгээр машин Отгонтэнгэр, Зэд хангай, Хангайн нуруу зэрэг үзэсгэлэнт байгалийг хамгаалж байгаа иргэдэд тусламж үйлчилгээ хүргэх юм. Автомашиныг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Сарангэрэл сумдын эрүүл мэндийн төвүүдэд хүлээлгэн өглөө.

Завхан, Архангай, Өвөрхангай, Хэнтий, Хөвсгөл, Төв, Сүхбаатар зэрэг аймгуудын тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн 16 суманд бүрэн тоноглогдсон автомашин хүлээлгэн өгч байна.

Ингэснээр тухайн сумын иргэд эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгаль хамгаалагчдын эрүүл мэндийг хамгаалах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг ойртуулахад зэрэг чухал ач холбогдолтой юм. Автомашин гардуулах арга хэмжээнд БОАЖ-ын сайд Д.Сарангэрэл болон бусад албаны хүмүүс оролцлоо.