Засгийн газар

Хүнсний бүтээгдэхүүнээр коронавируст халдвар дамжих тохиолдол дэлхий дахинд гарч байгаа. Иймд иргэд мах, хүнсний ногоогоо сайтар буцалгаж идэх шаардлагатайг ЭМЯ-наас анхаарууллаа.

Мөн өндгийг савлагаанаас нь салгаж, бүлээн усаар угааж хэрэглэх, түүхий ус уухгүй байх хэрэгтэйг тодотголоо. Жимс, ногоог арилгахын өмнө давс, содатай бүлээн уусмалаар угааж хэрэглэх бөгөөд мах, ногооны банданг тусад нь байлгах шаардлагатай гэлээ.
Дашрамд хэлэхэд, албан байгууллагууд хаалганы бариулыг янз бүрийн халдваргүйтгэлийн уусмал шингээсэн маарлаар ороож байна. Ингэх нь халдвар тараах эрсдэлийг улам нэмэгдүүлдэг болохыг ЭМЯ-наас анхаарууллаа.