Топ мэдээнүүд

Grid List

Түүнтэй заалнаас нэр дэвшсэн Х.Булгантуяа өрсөлдөж 77 гишүүний дэмжлэг авчээ. Яг одоо НАМЭХ-ны шинэ ерөнхийлөгчид холбооны тамгыг гардуулж байна.

Дэлгэрэнгүй ...

НАМЭХ 25 жилийн түүхтэй. Өнөөдөр 25 жилийн үйл ажиллагааныхаа хүрээнд хурлаа хийж ажлаа тайлагнах гэж байна. Мөн хурлаар НАМЭХ-ны дараагийн ерөнхийлөгчийг сонгоно. Бүтцийн өөрчлөлтөөс гадна шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог улам нэмэгдүүлж зөвхөн намын бус нийт эмэгтэйчүүдийг холбоонд хамруулах ажлыг хэлэлцэнэ гэж байна.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар зөвшилцлын ажлын хэсэг хуралдсаар байна. Ард нийтийн санал асуулга явуулах тогтоолыг шинэчлэн батлах эсвэл гуравдугаар хэлэлцүүлгээр Үндсэн хуулиа батлах гэсэн сонголт байгаа юм. Ардчилсан намын зөвлөлийн хувьд сонгуулийн холимог тогтолцоог тусган, ерөнхийлөгчийг парламентаас сонгодог байх байр суурь дээр хатуу зогсоно гэдгээ мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг өнөөдөр хэвлэлийн бага хурал хийлээ. Шударга бусын хонгил гэх зүйл Монголын төрд байгаа гэдгийг анхлан зарласан тэрээр энэ хонгил нураагүй, амь бөхтэй оршсоор байгааг өнөөдөр хэллээ. Ирэх онд болох Улсын их хурлын сонгуульд энэ бүлэглэл дахин ялалт байгуулахын тулд бүх зүйлийг нарийн зохион байгуулж эхэлснийг ч онцолсон байна.  

Дэлгэрэнгүй ...

УИХ дахь Ардчилсан намын зөвлөл хуралдаж дууслаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэж угаартсан асуудал олон нийтийн анхаарлыг татаж байна.

Дэлгэрэнгүй ...

Монголын улс төрийн нэрт зүтгэлтэн Зориг агсны хөшөөнд түүний төрсөн ах Санжаасүрэнгийн Баяр тэргүүтэй МоХН-ны журмын нөхөд , УИХ-ын гишүүд  болон ард иргэдийн төлөөлөл хүндэтгэл үзүүлж цэцэг өргөлөө.  

Дэлгэрэнгүй ...

Энэ 10 сарын сарын төгсгөлд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэхээр ард нийтийн санал асуулга явуулахаар товолсон. Улсын их хурлын энэ шийдвэрт монгол улсын ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ Монгол ардын нам шийдэж амжаагүй байна. Өнөөдрөөс олонхийн бүлэг сөрөг хүчинтэй ярилцаж, зөвшилцөх ажлаа эхлүүллээ. Хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах юм.   

Дэлгэрэнгүй ...

УИХ тарах асуудлаар МАН-ын генсек Д.Амарбаясгалан гишүүдээр гарын үсэг зуруулсан зүйл байхгүй мэдэгдлээ. УИХ-ыг тарааж дахин сонгууль явуулах асуудал зарим нэг гишүүдийн дунд яригдсан төдий зүйл болохоос намын удирдах зөвлөл ийм асуудал хөндөж ярилцаагүй гэж хэлж байна.  

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг ард иргэдийн саналаар батлах асуудалд  ерөнхийлөгч хориг тавьсан. Тэгвэл уг асуудлаар өнөөдөр МАН-ын бүлэг хуралдлаа. Тэд ерөнхийлөгчийн хоригийг хүлээн авах эсэхээ энэ долоо хоногт багтаан шийднэ гэж байна.  Ингэхдээ АН-ын зөвлөлтэй зөвшилцөж шийдвэрт хүрэх тухайгаа мэдээллээ. 

Дэлгэрэнгүй ...