Намууд

Төв зөвлөлийн хурлаа хийж байгаа Улсын их хурал дахь Шинэ намын зөвлөл 2020 оны төсвийн асуудлаар хуралдсан байна. Бүтээн байгуулалтуудын зардал харилцан адилгүй байгаагаас гадна зарим хөрөнгө оруулалтаас тэвчиж болох зардал олон байгааг мэдээллээ. Шинэ намын зөвлөлийн үзэж байгаагаар 2020 оны төсвөөс 1.3 их наяд төгрөг хэмнэж болохыг онцолж байна.

Өнөөдөр шинэ намын зөвлөл хуралдаж ирэх оны улсын төсөвт хэт өндөр өртөгтэй буюу ердийн хэмжээнээс 3-5 дахин өндөр өртөгтэй бүтээн байгуулалтуудыг хасах хэрэгтэй гэлээ.

Тодруулбал гаалийн шинэчлэлд 70 гаруй тэрбумаар хийх нь хэт өндөр тул тэвчиж болох зардал гэж үзэж байгаагаа хэллээ. Мөн 100 ортой эмнэлгийг Баян-өлгий аймагт 17.3 тэрбум төгрөгөөр барих, театр, музей зэрэгт хэт өндөр төсөв тавьсан гэж шүүмжиллээ. Номын сан, театр, музей зэрэгт 200 гаруй тэрбум төсөвлөсөн нь хэт өндөр өртөг гэж үзэж байгаагаа хэллээ. Ирэх оны төсөвт 1.3 их наяд төгрөгийн тэвчиж болох зардал байна гэлээ. Үүнээс гадна Монголбанкны ерөнхийлөгч, СЗХ-ны дарга нарыг огцруулах асуудлыг энэ долоо хоногийн чуулганы хуралдаанаар хэлэлцэнэ. Энэ асуудалд дээрх албан тушаалтнууд болоод бусад хүмүүст хариуцлага тооцох нь зүйтэй гэж шинэ намын зөвлөл үзэж байгаагаа хэллээ.