архив

Намууд

Эрх баригч Монгол ардын намын бүлэг 2020 оны төсөв дээр ажлын хэсэг байгуулан зардал бууруулах тооцоо хийсэн байна.

Ирэх оны төсвийг 2 их наяд орчим төгрөгийн алдагдалтай батлаж байгаа. Тэгвэл шинэ намын зөвлөлөөс 1.3 их наяд төгрөгийн тэвчиж болох зардал бий гэж мэдэгдлээ. Тухайлбал 70 гаруй тэрбум төгрөгөөр гаалийн шинэчлэл хийх, номын сан, театр, музейн барилгад 200 гаруй тэрбум төгрөг зарцуулах шаардлагагүй тул хасах хэрэгтэй гэлээ.

Шударга иргэдийн нэгдсэн эвслийн зүгээс манай улс саарал жагсаалтад багтсан, ОУВС-гийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдсан байгаа энэ цаг үед тэвчиж болох зардлуудыг төсвөөс хасах хэрэгтэй гэж үзэж байгаа гэлээ. Харин саарал жагсаалтад багтсан асуудалд холбогдох байгууллагын удирдлагууд хариуцлагаа хүлээх ёстой гэсэн юм.

Монгол банкны ерөнхийлөгч Баяртсайхан, Санхүүгийн зохицуулах хорооны дарга С.Даваасүрэн нарт хариуцлага тооцох асуудлыг УИХ энэ долоо хоногт хэлэлцэнэ. Харин цаашид саарал жагсаалтад багтсан асуудалд шаарлагатай хүмүүст хариуцлагын асуудлыг хөндөнө гэдгийг олонхийн бүлгийн дарга хэлж байгаа юм.