Намууд

Улс төрд эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлснээр нийгмийн жижиг асуудлуудыг ч зохицуулах боломж үүсдэг гэж үздэг. Гэр бүлийн амьдралаас эхлээд улс орны чухал гэсэн хэсэг бүрт бодлого шийдвэрийг хүргэдэг байна. Тэгвэл нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны удирдлагууд Филиппиний Акбаян намын даргыг өнөөдөр хүлээн авч уулзлаа. Тэд улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэхэд хамтран ажиллахаар болж байна.

Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах асуудлын хүрээнд НАМЭХ, Азийн социал демократ сүлжээтэй өнгөрсөн хугацаанд тодорхой ажлуудыг зохион байгуулсаар ирсэн. Нийгмийн өмнө тулгамдаж байгаа эдгээр асуудлыг арилгахын тулд бид олон улсын байгууллагатай хамтран ажиллах, сайн туршлагыг нэвтрүүлэх учиртай. Тиймээс дээрх асуудлын хүрээнд цаашид ямар ажил зохион байгуулах талаар өнөөдрийн уулзалтаар ярилцлаа.

НАМЭХ, АЗИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ СҮЛЖЭЭ ХООРОНДЫН ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ТАЛААР УУЛЗАЛТ ЗОХИОН БАЙГУУЛЛАА

НАМЭХ-ны зүгээс манлайлагч эмэгтэйчүүдээ сонгуульд амжилттай оролцуулах, улмаар улс төрийн оролцоог нэмэгдүүлэх талаар тодорхой ажлуудыг хийхээр төлөвлөсөн. Эдгээр төлөвлөгөөт ажлууд дээр хамтран ажиллахад бэлэн байна гэдгээ Азийн Социал демократ сүлжээний тэргүүн хатагтай Макрис Кабрэрос илэрхийлсэн юм.

МАКРИС КАБРЭРОС АЗИЙН СОЦИАЛ ДЕМОКРАТ СҮЛЖЭЭНИЙ ТЭРГҮҮН: "Бид улс төрийн намын шийдвэр гарах түвшний албан хаагчдад зориулан сургалт зохион байгууллаа. Мөн айлчлалынхаа хүрээнд НАМЭХ-ны удирдлагуудтай уулзаж, нийгмийн өмнө тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлэх, цаашид хэрхэн хамтран ажиллах талаар санал бодлоо солилцлоо"

Азийн социал демократ сүлжээнээс Улс төрийн стратеги хэрхэн боловсруулах сэдвээр сургалт зохион байгуулсан юм. Энхүү сургалтад НАМЭХ-ны удирдлагууд оролцсон юм.