Намууд

УИХ дахь МАН-ын бүлэг Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг хийх тухай асуудлыг хэлэлцлээ. Энэ талаар УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг гуравдугаар хэлэлцүүлэгт оруулах шийдвэрийг аравдугаар сард гаргасан. Гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулж дуусгах хуваарьтай байгаа. Үүнтэй холбоотойгоор МАН-ын бүлэг хэлэлцэж, гуравдугаар хэлэлцүүлгээр хуулийн төслийг батлахад 100 хувь санал нэгдлээ гэж мэдэгдлээ. 

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийн гуравдугаар хэлэлцүүлгийг энэ долоо хоногт явуулах хувиартай байгаа. Тэгвэл эрх баригч намын зүгээс гуравдугаар хэлэлцүүлгээр үндсэн хуулиа батлаж дуусгах саналтай байгаагаа хэлж байна.

Харин Ардчилсан намын зүгээс тавьж байгаа гурван саналын нэг дээр санал нэгдсэн. Энэ нь гүйцэтгэх засаглалын тогтвортой байдлыг хангах үүднээс Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлэх юм. Харин сонгуулийн холимог тогтолцоог Үндсэн хуульд тусгах асуудлыг эрх баригч намын гишүүдийн олонх дэмжжээ. Ингэхдээ 2024 оноос хэрэгжүүлж эхлэх нь зүйтэй гэж үзсэн байна. Харин Ерөнхийлөгчийг парламентаас томилох асуудлыг МАН, АН, Ерөнхийлөгчийн төлөөллүүд сайтар зөвшилцөнө гэлээ.