Намууд

Ирэх 2020 онд Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Харин ямар системээр сонгууль зохион байгуулах вэ гэдэг асуудлыг Улсын их хурал хэлэлцэн шийдэх юм. Дөрвөн жилийн өмнө сонгууль явуулсан жижиг 76 тойрог байх уу эсвэл холимог тогтолцоог ашиглах уу гээд улстөрчид өөр өөрсдийн байр сууриа илэрхийлж эхэллээ. Ардчилсан намын зөвлөлийн хувьд холимог тогтолцоог дэмжиж байгаагаа илэрхийллээ.

АН-ын хувьд сонгуулийг холимог тогтолцоогоор явуулах нь зүйтэй гэсэн саналыг гаргасан. Энэ санал хэвээрээ байгаа гэдгийг АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэллээ. Гэхдээ улсын хэмжээнд нэр дэвшүүлж байгаа 26 нэр дэвшигчийг ямар зарчмаар сонгох нь чухал. Хэрэв хамгийн олон санал авсан нэр дэвшигчдийг сонговол улс төрийн жижиг намууд УИХ-д төлөөллөө оруулахад хүндрэлтэй болно гэсэн юм.

АН-ын зөвлөлөөс мөн сонгуулийн үеэр гардаг шилжилт хөдөлгөөн буюу царцааны нүүдэл дээр анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг хэллээ. Учир нь сонгуулийн үеэр шилжилт хөдөлгөөнийг хязгаарладаг ч зарим тойрогт царцааны нүүдэл их болдог. Иймд сонгогчийн саналыг үнэгүйдүүлдэг асуудлыг цэгцлэх хэрэгтэй гэсэн юм. 

ФЭЙСБҮҮК ШУУД