Намууд

Ирэх жил Улсын их хурлын ээлжит сонгууль болно. Он гарахаас өмнө парламент сонгуулиа хэрхэн явуулахаа шийдвэрлэж, хуулиа батлах юм. Тэгвэл эрх баригч Монгол ардын намын бүлэг сонгууль явуулах хуулийн тогтолцоогоо хэлэлцэн тогтсон байна. Тэд 50:26 гэсэн харьцааг санал болголоо. 50 гишүүн можаритор буюу жижиг тойрогт өрсөлдөх бол 26 гишүүнийг намаас нэр дэвшүүлж улсын хэмжээнд буюу томсгосон нэг тойргоос сонгогдоно. Хэрвээ хууль энэ хэвээр батлагдвал иргэд саналаа өгөхдөө хоёр хүний нэрийг дугуйлах юм.

Монгол ардын нам сонгуулийн тогтолцоог холимог буюу 50:26 гэсэн хувилбараар явуулах тал дээр санал нэгджээ. Өөрөөр хэлбэл 26 нэр дэвшигчийг улсын хэмжээнд нэр дэвшүүлж, иргэдийн өгсөн саналын тоогоор эрэмбэлнэ. Харин 50-ийг тойрогт нэр дэвшүүлэх юм. Сонгуулийн тогтолцоог дээрх хэлбэрээр явуулснаар үндсэн хуультай харшлахгүй мөн сонгогчид намын нэрийг дугайлах бус  УИХ-д өөрийн төлөөллөө сонгоно гэсэн юм.  

Сонгуулийн тухай хуулийг энэ долоо хоногт багтаан өргөн барина гэдгийг МАН-ын бүлгийн дарга мэдэгдсэн. Хуулинд хэд хэдэн чухал асуудал тусгагдсаны нэг нь Сонгуулийн үеэр цахим хэрэглээнд хэрхэн хяналт тавих тухай асуудал юм. Учир нь манай улс цахим хэрэглээгээр Азидаа тэргүүлдэг, иргэдийн дийлэнх хувь нь цахим орчноос мэдээлэл авдаг. Тиймээс сонгуулийн үеэр гарах эерэг, сөрөг мэдээллүүдэд хяналт тавих нь чухал асуудал болоод байна. Үүнтэй холбоотойгоор зарим иргэдийн дунд сонгуулийн үеэр фэйсбүүк, твиттэр зэрэг нийгмийн зарим сүлжээг хаах тухай яриа гараад байгаа. Тэгвэл хуулинд ийм зүйл заалт тусгагдаагүй гэдгийг хэллээ.

Сурталчилгааны хоногт бүлэг болон зөвлөлүүд зарчмын зөрүүтэй саналуудыг хэлж байгаа. Тухайлбал Олон сумдуудтай тойрогт нэр дэвшигч сурталчилгааны хоногтоо багтаан иргэдтэй уулзаж чадахгүй учир нэмэх хэрэгтэй гэдгийг хэлж байна. Нөгөө талаар сурталчилгааны хоног нэмэгдвэл дагаад зардал нэмэгдэнэ. Тиймээс сурталчилгааны хоногийг нэмэх хэрэггүй гэсэн саналуудыг хэлж байна.

ФЭЙСБҮҮК ШУУД