Намууд

УИХ дахь АН-ын зөвлөл намрын чуулганы хугацаанд хийсэн ажлаа тайлагнаж, цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө. 2019 оны намрын чуулганы хугацаанд нийтдээ 11 удаа хуралдаж, өөрсдийн байр сууриа илэрхийлж ажиллажээ. 

Чуулганы нэгдсэн хуралдаанаар нийтдээ 154 хууль, УИХ-ын 51 тогтоолыг хэлэлцэж баталсан. Эдгээр хуулиудын нэг нь Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлт юм. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлттэй холбоотойгоор АН-ын зөвлөл 30 гаруй санал гаргасан. Эдгээр саналаас 10 гаруй нь дэмжигдсэн байна. Тухайлбал, шүүх засаглалыг бэхжүүлэх, хараат бус тогтолцоотой болгох, Ерөнхий сайд кабинетын гишүүдээ өөрөө томилох зэрэг асуудлуудаар байр сууриа илэрхийлж, саналаа хүргүүлэн ажиллажээ. Мөн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн дэмжиж, тодорхой саналуудыг тусгаж ажиллажээ.

УИХ-ын гишүүн С.Эрдэнэ, З.Нарантуяа Б.Пүрэвдорж нарын гишүүд хэд хэдэн хуулийн төсөл боловсруулсан. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж НӨАТ-ын хувь хэмжээг нэмэгдүүлэх тухай хуулийн төслийг боловсруулж УИХ-ын даргад өргөн барьсан юм. Энэхүү хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцхээр болжээ.