ДЭМБ-аас коронавирусийн эмчилгээнд ашиглах хоёр эмийг шинээр танилцууллаа

Ковид-19 /дэлхий/

Коронавирусийн Омикрон төрөл улс орнуудад эрчимтэй тархаж байгаатай зэрэгцэн ДЭМБ-аас халдварын эсрэг эмчилгээнд ашиглах хоёр эмийг шинээр танилцууллаа.

Үүнд, baricitinib (olumiant) хэмээх үрэвсэлт өвчний үед ашигладаг эм багтаж байна. Энэхүү эмийг үе мөчний өвчний үед түлхүү ашигладаг. Мөн өвчтөнийг амь насаа алдахаас сэргийлэхэд чухал нөлөөтэй гэж үзжээ.

Үүнээс гадна Пфайзер эмийн үйлдвэрт саяхан гарган авсан ковид-19-ийн эсрэг эм нь 90 хувийн эерэг үр дүн үзүүлсэн учраас, эмчилгээнд ашиглахыг зөвлөжээ.