ЕБ-ын 59 сургуулийн хичээллэх хуваарийг өөрчилснөөр замын түгжрэл 10 гаруй хувиар буурна 

Нийгэм

Замын хөдөлгөөний ачаалал хамгийн их цэгүүдэд байралдаг Ерөнхий боловсролын 59 сургуулийн хичээл эхлэх цагт өөрчлөлт оруулахаар иргэдээс санал авах ажлыг зохион байгуулсан. Ингэхдээ сургуулиудыг гурван бүсэд хувааж эхний ээлж 7:45 цагаас хичээл орох бол хоёр дахь бүсчлэлд хамаарах сургуулийн хичээл 8:15 цагаас, гурав дахь бүсчлэлд хамаарах сургуулиудын хичээл 9 цагаас эхлэхээр зохион байгуулалт хийнэ гэж төлөвлөсөн. Дээрх төлөвлөлтөөр иргэдээс санал авахад санал өгсөн иргэдийн 69.9 хувь дэмжсэн байна.

Замын түгжрэлийг бууруулах хамгийн эхний ээлжинд авах арга хэмжээг сургуулийн хичээлэх эхлэх цагийн зөрүүлэх гэж албаныхан үзэж байна. Хамгийн ихээр ачаалал бүсэд байх ерөнхий боловсролын сургуулийн хичээл эхлэх цагийг зөрүүлснээр замын түгжрэл 10 гаруй хувиар буурах боломжтой гэх тооцооллыг гаргаад байгаа юм.

Автозамын ачаалал ихтэй бүсчлэлд Их тойруу багтаж байна. Энэ хэсэгт улсын болон хувийн хэвшлийн 59 ерөнхий боловсролын сургууль үйл ажиллагаа явуулж байгаа юм. Эдгээр сургуулийн хичээл эхлэх цагийн хуваарийг өөрчлөх эсэхийг иргэдийн санал хүсэлтээр шийдвэрлэхээр болжээ. 

59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Дээрх сургуулиудад нийт 85,207 хүүхэд суралцаж байгаагаас 23,952 буюу 28.1 хувь нь такси болон хувийн унаагаар хичээлдээ явдаг гэсэн судалгаа гарчээ.

59 сургуулийн 44 нь Их тойрууд байршилтай бол 15 нь Хан-Уул дүүрэг буюу Яармагт байрладаг. Санал асуулга өнөөдөр буюу 2022 оны хоёрдугаар сарын 16-ны 14:00 цагаас 2022 оны хоёрдугаар сарын 18-ны 14:00 цаг хүртэл үргэлжилнэ.

Хичээл эхлэх цагийн хуваарьт өөрчлөлт орсон тохиолдолд албан байгууллагууд ч мөн ажилчдадаа ажлын цагийн уян хатан нөхцлийг бий болгох шаардлагатайг хотын удирдлагууд онцолж байлаа.