ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.05.20/ Наран ургах, шингэх 05:05-20:32

Зурхай

2023.05.20, БЯМБА ГАРАГ | ЗУНЫ ТЭРГҮҮН УААГЧИН МОГОЙ САР | БИЛГИЙН ТООЛЛЫН 1 | ХОЁР ХАР МЭНГЭТЭЙ ШАР БАР ӨДӨР

Аргын тооллын: 2023.05.20, Бямба гараг

Наран ургах шингэх: 05.05-20.32

Үс засуулбал: Нас ахар болно

Одны тохиол

Шид: аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтнэ. Шүтээн босгох, хот балгас барих, тариа тарих, худалдаа арилжаа хийх зэрэг амирлуулах, дэлгэрүүлэх үйлсэд хичээвэл сайн. Мөн бүтээл туурвил үйлдэх, тариалангийн газар сонгох авах зэрэг батжуулах үйлсэд ч сайн.

Шүтээн барилдлага   

Хуран үйлдэхүй өдөр - үсэг зурхайд суралцах,  бэрийн болон буяны үйл,  дайсныг дарахад сайн. Энэ өдөр төрсөн хүн үнэнийг өгүүлэгч,  ёсыг мэдэгч,  ариун явдалт,  амьтнаа тустай. Мөрд орвол идээгээр ханаад хөвгүүн хийгээд эдийн тус бүтнэ. Хулгайч нь цайвар шар зүстэй. Хулгай дээрэмд дуртай,  муу хувцастай,  зүүн зүгт явсан. Энэ өдөр 5 хоногт эс үхвээс 7 хоногоос эдгэнэ. Зүүн нүд татвал үзэсгэлэн болох. Баруун нүд татвал үйл өчүүхэн бүтэх,  баруун чих хангинавал гоо болох. Зүүн чих хангинавал сайн. Нохой уливал хааны хэрэг болох,  хэрээ дуугарвал өөрийн цусыг үзэх,  тагнай загатнавал гэрт үзэсгэлэн болох,  бүх бие татвал эд алдах,  хөлийн мах татвал сайн гэдэг.