ДОРНЫ ЗУРХАЙ: /2023.11.23/ Наран ургах, шингэх 08:16-17:03

Зурхай

2023.11.23, ПҮРЭВ ГАРАГ | БИЛГИЙН ТООЛЛЫН 11 | ӨВЛИЙН ЭХЭН ХАРАГЧИН ГАХАЙ САР | ДӨРВӨН НОГООН МЭНГЭТЭЙ ХӨХӨГЧИН ТАХИА ӨДӨР

Аргын тооллын: 2023.11.23, ПҮРЭВ ГАРАГ

Наран ургах шингэх: 08.16-17.03

Шинийн арван нэгэнд баяр хурим тэргүүтэн амирлангуй,  дэлгэрэнгүй үйлд сайн.

Хатуу үйлийг тэвч.

Үс засуулбал оюун билэг хурц болох.

Одны тохиол

Үл зохилдох: андгай тангаргаас няцах, дайсан номхруулах үйлд сайн.

Шүтээн барилдлага  

Хүрэлцэхүй өдөр - хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Төрсөн хүн шастир ба урлах эрдэмд суралцагч, арга зальт өглөгт найдангуй. Өвдвөл 3 хоногт үхэх эсвэл өнө удаан өвдөх. Мөрд гарвал дээрэм учрах. Хулгайг өөрийн айлын хүн, бас бус ирэгч олон үгт шар зүст, худалдаа арвитгагч дөрвүүл нийлж хулгайлсан, алдсаныг галзуурсан буюу холд хэрүүл тэмцэл хийснээр олох. Баруун нүд татвал эд олох. Баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх. Хэрээ дуугарвал зочин ирэх. Тагнай загатнавал амгалан болох. Бие татвал эцэг эх цочих. Хөл татвал тэмцэл болох.