Намууд

Энэ 10 сарын сарын төгсгөлд үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах эсэхийг шийдэхээр ард нийтийн санал асуулга явуулахаар товолсон. Улсын их хурлын энэ шийдвэрт монгол улсын ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм. Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авах эсэхээ Монгол ардын нам шийдэж амжаагүй байна. Өнөөдрөөс олонхийн бүлэг сөрөг хүчинтэй ярилцаж, зөвшилцөх ажлаа эхлүүллээ. Хоригийг хэлэлцэх хуулийн хугацаа энэ долоо хоногт дуусах юм.   

Энэ 10 сарын сарын төгсгөлд Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах ард нийтийн санал асуулга явуулахаар товолсон. Улсын их хурлын энэ шийдвэрт Монгол Улсын Ерөнхийлөгч хориг тавиад байгаа юм.

Өнөөдөр УИХ-ын намрын чуулган нээлтээ хийсний дараа хоёр байнгын хороо хуралдаж ард нийтийн санал асуулга явуулах 73-р тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэх байсан.  Гэвч МАН-ын бүлэг Ардчилсан намын зөвлөл болон ерөнхийлөгчтэй зөвшилцөх ажлын хэсэг нэлээд хугацаанд хуралдлаа. Учир нь УИХ-аар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэх үед ард нийтээр батлуулах шаардлагыг удаа дараа тавьж байсан Ардчилсан нам өнөөдөр тэс өөр зүйл шаардаж эхлэсэн юм. Тэдний зүгээс ерөнхийлөгчийн хоригийг дэмжиж байгаа тул ард нийтийн санал асуулгаар Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг батлаж болохгүй  гэдэг байр суурийг илэрхийлж байгаа юм.

Хэрэв УИХ ард нийтийн санал асуулга явуулах 73-р тогтоолд тавьсан ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авбал гуравдугаар хэлэлцүүлэг явуулж гишүүд Үндсэн хуулийн өөрчлөлтийг батлана. Ингэхдээ УИХ-ын 57 гишүүний саналын босгыг давах учиртай тул эрх баригч нам дангаараа Үндсэн хууль өөрчилсөн гэх шүүмжлэл хүлээх эрсдэлтэй. Тиймээс Ардчилсан намын зөвшилцөх хүсэлтийн дагуу гурван зүйл дээр санал солилцоно гэдгийг олонхийн бүлгийн дарга хэлж байна.

Уг нь бол өчигдөр буюу ээлжит бус чуулганы сүүлийн өдөр энэ асуудлыг хэлэлцэх байсан ч намрын чуулган болгож хойшлуулсан. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийг ард нийтийн санал асуулгаар батлах уу, Ерөнхийлөгчин хоригийг хүлээн авах уу гэдгийг энэ долоо хоногт эцэслэн шийдэх хуулийн хугацаатай. Тиймээс  УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Тогтохсүрэнгээр ахлуулсан зөвшилцлийн ажлын хэсэг өнөөдрөөс хуралдаж эхлээд байна.