Топ мэдээнүүд

Grid List

Улстөрийн намууд мөрийн хөтөлбөрөө Үндэсний аудитын газарт хүргүүлсэн. Гол өрсөлдөөн өрнөх намууд цалинг 3-5 сая төгрөг болгоно хэмээн шууд амлалт өгч эхэллээ. Сошиал  орчинд онигоо болгон бичиж байгаа энэ асуудал ерөнхийлөгч ч өөрийн байр сууриа илэрхийлсэн. Тэрээр хэзээ ч биелэх боломжгүй худал зүйл гэдгийг сануулжээ. Тэгвэл намуудын мөрийн хөтөлбөрийн талаар иргэдийн байр суурийг сонирхлоо. 

Дэлгэрэнгүй ...

Улаанбаатар Дархан чиглэлийн автозамын ажил энэ зун хийгдэж дуусахаар төлөвлөгдсөн. Гэвч коронавирусийн халдварын улмаас тендерт ялсан Хятад компанийн удирдлагууд хөл хорионд ороод байна. Монгол Улсын засгийн газар тусгай үүргийн нислэг илгээхээр төлөвлөсөн байснаа ч цуцаллаа. Тэгвэл Дархан чиглэлийн автозам хэзээ баригдаж дуусах вэ гэдэг асуултыг мэргэжлийн байгууллагаас тодрууллаа.

Дэлгэрэнгүй ...

Говь-Алтай аймгийн засаг даргын тамгын газарт удирдлагууд нь архидан согтуурч эрдэнэт хүний амь нас эрсэдсэн харамсалтай үйл явдал болсон. Төрийн албаны олон дүрэм журам зөрчигдсөнөөс эхлээд хүний амь хохирсон энэ үйл явдлыг цагдаагийн байгууллага ч шалгаж эхэллээ. Тэгвэл өнөөдөр Говь-Алтай аймгийн засаг даргыг үүрэгт ажлаас нь чөлөөлөх шийдвэрийг Ерөнхий сайд гаргасан байна. Мөн хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагаа явуулж буруутай хүмүүст хариуцлага хүлээлгэх нь гарцаагүй гэдгийг Л.Оюун-Эрдэнэ сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Шинэ коронавирусын хөл хорионоос үүдэж иргэд банкинд төлөх ёстой зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ онцгой нөхцөл байдалд зээлийн хүү, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох боломж байгаа эсэх талаар судалж холбогдох албан тушаалтнуудад санал тавина гэж мэдэгдлээ. 

Дэлгэрэнгүй ...

Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргаар ажиллаж байсан Ц.Уртнасанг Авлигатай тэмцэх газраас саатуулсан. Түүнийг сангийн жилийн эцсийн хөрөнгийг буцаан төвлөрүүлээгүй, дампуурсан Капитал банкинд давуу эрх олгосон зэрэг хэрэгт сэжиглэж байгаа юм. Харин өнөөдөр Ардчилсан намын удирлагууд Уртнасанг саатуулсан нь улстөржилт гэдгийг мэдэгдлээ. Албан тушаалаа өгсөн хүнийг ахин ийм хэрэг үйлдэж болзошгүй гэж хорьсон нь ч анхаарал татаж байгааг онцолсон байна.

Дэлгэрэнгүй ...

"Ялгаварлалыг хариуцлагажуулъя" нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн гишүүн Д.Одбаярт хариуцлага тооцохыг хүсэж, төрийн гурван өндөрлөгт шаардлага хүргүүллээ. Тус нэгдлээс Үндсэн хуулийн цэцийн даргын ажлаа өгөөд зогсохгүй цэцийн гишүүнээс татгалзах, мөн БНСУ-д ажиллаж амьдарч байгаа иргэдээс уучлалт гуйх хэрэгтэй гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Цагтаа Монголын толгой бизнесмэнүүдийн нэг байсан Ноёд группын ерөнхийлөгч Буяндорж өнөөдөр ерөнхийлөгчид хандлаа. Түүний бизнесийг, үүсгэн байгуулсан компанийг прокурорууд хамтран дээрэмдэн авсныг онцолж байна. Тэрээр иргэдийн хамгийн шударга гэж боддог хуулийн байгууллагын хүслийг биелүүлээгүйгээс болж 9 жилийн хугацаанд шалгагдаж, шоронд орж, бүх зүйлээрээ хохирсон гэдгийг хэллээ. Түүнд Монгол төрд итгэх итгэл сэргэсэн учраас бүх нотлох баримтаа бүрдүүлж Монгол улсын төрийн тэргүүнд хандаж байгаагаа онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

УИХ-аар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж гишүүдээс нууцаар санал авсан. Санал хураалтаар гишүүдийн олонхи түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Гэвч дэмжсэн тогтоолын төслийг албажуулахаар ил санал хураалт явуулахад гишүүдийн олонхи эсрэг санал өгч тогтоолоо албажуулж чадаагүйгээс МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан юм. Өөрөөр бол чуулганы хуралдаанаар гарсан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдсөн тул УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтэр чөлөөлөгдөх өргөдлөө бичиж УИХ-ын даргад өргөн барина гэсэн юм.
 
Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэд хэдэн шалтгаан байгааг УЕП танилцуулсан. Төрийн ордонд зуурдаар нас барсан Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн зэрэг асуудлууд яригдаж байгаа. Мөн тэрээр олон нийтийн газарт зүй бус авирлаж удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр МАН-аас хасах шийдвэр гарсан. уг асуудалд тэрээр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр УИХ асуудлыг дахин эхнээс нь хэлэлцэнэ. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хоёр нь тус тусдаа асуудал юм. Тиймээс Н.Номтойбаяр гишүүн ирэх сонгуулиар нэр дэвшихгүй, гэхдээ улс төрөөс бүр мөсөн явахгүй гэдгээ хэллээ.
 
Н.НОМТОЙБАЯР: НАДАД НАМЫН ХАМГААЛАЛТ БАЙХГҮЙ, БИ СУЛ ГИШҮҮН БОЛСОН
 
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүргэсэн ямар нэг шахалт байгаа эсэхэд тэрээр огт тийм зүйл байхгүй гэсэн юм. Харин түүнийг тойрсон, эргэлзээ дагуулсан, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн олон хэргийг зохион байгуулалттай явуулж байгаа асуудлын учрыг олно хэмээн онцлон мэдэгдлээ.
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

Улсын ерөнхий прокуророос УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг хүргүүлж, энэ асуудлын хүрээнд төрийн байгуулалтын байнгын хороо болон Хууль зүйн байнгын хороо хуралдаж шийдвэрээ гаргасан. Тэгвэл яг одоо УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэж байна. УИХ-ын гишүүн Пүрэвдорж хэлэлцэж байгаа асуудалтай холбоотойгоор саналаа хэлсэн. Тэрээр энэ гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх тухай болон санал хураалтыг нээлттэй явуулах хэрэгтэй гэсэн юм. Харин УИХ-ын дэд дарга нээлттэй явуулах боломжгүй гэсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Улсын ерөнхий прокурор УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг парламентад хүргүүлсэн.  Энэ асуудлаар өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүний Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхийг дэмжсэн юм. Тэгвэл өнөөдөр Хуульзүйн байнгын хороо түдгэлзүүлэхгүй байх шийдвэрийг гаргалаа. Энэ талаар улсын ерөнхий прокурор Б.Жаргалсайхан УИХ-ын гишүүнийг түдгэлзүүлэхгүй шалгах нь мөрдөх ажиллагаанд эрсдэлтэй байдаг гэж байр сууриа илэрхийллээ. 

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хороо хуралдаж УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх нь зүйтэй гэж үзсэн. УИХ дахь МАН-ын бүлэг Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлаар хуралдсан ч тодорхой шийдэлд хүрээгүй. Тэгвэл халдашгүй байдлын дэд хороо дүгнэлтээ УИХ-д хүргүүлсний дараа 48 цагийн дотор МАН-ын бүлэг, холбогдох байнгын хороод, нэгдсэн чуулган хэлэлцэнэ гэдгийг Халдашгүй байдлын дэд хороон дарга хэллээ. Өнөөдөр эсвэл маргаашдаа багтаан дүгнэлтээ хүргүүлнэ гэлээ. Харин өнөөдөр МАН-ын бүлэг Элчин сайд нарын асуудлаар хуралдах товтой байна.

Дэлгэрэнгүй ...

Батхүү агсан амь насаа алдаад 8 сар болж байна. Тэгвэл өнгөрсөн Лхагва гарагт талийгаачийн ар гэрийнхэн мэдээлэл хийж, гадны нөлөөтэй-алуурчин нь нэр бүхий Улсын их хурлын гишүүн байж магадгүй гэдгийг хэлсэн юм. Тэгвэл энэ асуудлаар өнөөдөр Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ. Учир нь тэрээр Батхүү агсантай хамгийн сүүлд уулзсан хүн юм. Мөн энэ хэрэгт холбогдуулан байцаалт мэдүүлэг өгсөн нэгэн. Талийгаачийн ар гэрийнхний хийж буй мэдээлэлд хүний нэр дурьдагдаагүй ч шууд өөртэй нь холбоотойгоор ярьсан гэж үзэж байгаагаа илэрхийлээ. Тэрээр энэ бүхэнд ямар тайлбар хэлснийг хүргэе. 

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын Халдашгүй байдлын дэд хорооны хуралдаан дөнгөж сая өндөрлөлөө.

Дэлгэрэнгүй ...

Урд хөршид коронавирус дэгдэж өвчин гарсан хэсэгт хөл хорио тогтоогоод байна. Мөн урьдчилан сэргийлэх заавар зөвлөмжүүдийг өгч байгаа юм. Тэгвэл өчигдрөөс эхлэн сошиал орчинд хилээ хаахыг уриалсан санал сэтгэгдэл олон хөвөрчээ. Мэдээж иргэд аюултай өвчнөөс сэрэмжилж байгаа нь сайн хэрэг. Гэхдээ олон улсын гэрээ контрактийн дагуу явагддаг хил, гаалийн үйл ажиллагааг шууд зогсоох боломжгүй. Мөн хаах хэмжээнд хүрээгүй байгааг Гадаад харилцааны сайд хэлж байна.

Дэлгэрэнгүй ...

Төр нийгмийн нэрт зүтгэлтэн Санжаасүрэнгийн Зориг агсныг хөнөөсөн гэгдэх Содномдаржаа, Чимгээ нарыг эрүүдэн шүүх замаар хүчээр хэрэг хүлээлгэсэн гэж байгаа. Тэгвэл Т.Чимгээ УИХ ын гишүүн Ж.Батзандан, Л.Болд нарт хандан өлсгөлөн зарлахаа хэлжээ. Тиймээс түүнийг цаг алдалгүй суллах арга хэмжээ авах хэрэгтэй гэж гишүүд хэллээ. 

Дэлгэрэнгүй ...

Одоогоос найман сарын өмнө Улсын их хурлын дэд дарга асан Гаваагийн Батхүү таалал төгссөн. Тэрээр төрийн ордонд өндрөөс унаж амиа алдсан гэхээс өөр мэдээлэл өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Тэгвэл түүний хүү, охин болон өмгөөлөгч нь зарим мэдээллийг ил болголоо. Тэдэнд нэрийг нь нууцалсан хүнээс мессеж ирсэн. Тэр мессежинд төрийн ордонд юу болсныг буулгасан бичлэг байгаагаас гадна Батхүү агсныг араас нь цохисон хүнийг харсан гэдгээ бичжээ. Мөн Г.Батхүү агсны амь насаа алдсны дараах зургийг нийтэд дэлгэлээ.

Дэлгэрэнгүй ...

Г.Батхүү агсан амь насаа алдсаны маргааш өдөр түүний хүү Б.Ганхөлөг зургийг нь авчээ. Талийгаач зүүн талаараа унасан боловч баруун нүд хөхөрч хавдсан гэдгийг хэлж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

ТЭДНИЙ ЯРЬСАН ЗҮЙЛИЙН ОНЦЛОХ ХЭСГЭЭС ХҮРГЭЕ.

Дэлгэрэнгүй ...

Австралийн Холбооны Улсад болсон парламентын 28 дугаар чуулганд оролцсон гишүүд Сидней хоттой танилцах хөтөлбөрийн хүрээнд казино сонирхсон гэж байгаа. Олон нийтийн бухимдлыг төрүүлсэн уг үйлдэл УИХ-ын гишүүдийн ёс зүйн дүрэмд ч харш юм. Тиймээс засгийн газраас төрийн болоод улстөрийн албан тушаалтнууд казино тоглохыг хориглох хуулийн төслийг өргөн бариад байгаа.

Дэлгэрэнгүй ...

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг Улсын ерөнхий прокурор их хуралд хүргүүлээд байгаа. Энэ асуудлыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо авч хэлэлцэн шийдвэрлэх учиртай. Харин дэд хорооны нэг гишүүд гадаадад томилолттой байгаа тул өнөөдрийг хүртэл хуралдаагүй байгаа юм. Тэгвэл гишүүн Н.Номтойбаярт холбогдох асуудлыг энэ долоо хоногтоо багтаан шийднэ гэж халдашгүй байдлын дэд хорооны дарга хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын гишүүд гадаад улсад айлчлалаар явахдаа казино тоглолоо гэдэг зурган мэдээлэл сошиал орчинд цацагдсан. Энэ зурагт Улсын их хурал дахь Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн, Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат нар хамт байгаа нь буужээ. Ардчилсан намын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбатын оронд намын дарга С.Эрдэнэ тайлбар хийсэн бол Монгол ардын намын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн тайлбар хэллээ. Казино тоглосон зүйл байхгүй. Харин казино байрлаж байсан төвтэй танилцаж, судлах байдлаар явсан гэдгийг онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэгийг эрэн сурвалжилж, Интерполоор хайж байгаа тухай мэдээлэл цацагдсан. Тэгвэл АН-ын дарга С.Эрдэнэ энэ асуудалд өөр байр суурь илэрхийлж байна. Тэрээр  Ерөнхий сайд асаныг оргон зугтаагүй, тун удахгүй уг хэргийн талаар мэдээлэл өгнө гэж байна.  Шүүхээр хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад буруутай гэж үзэх нь хууль бус гэж тэрээр мэдэгдлээ.  

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түтгэлзүүлэх саналыг улсын ерөнхий прокуророос Улсын их хуралд хүргүүлсэн. Энэ асуудалтай холбогдуулан халдашгүй байдлын дэд хороо хуралдлаа. Гэхдээ гишүүдийн ирц хүрэхгүй байгаа учир дахин хэлэлцэнэ гэсэн юм. Ямар асуудлаар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түтгэлзүүлэх болсон нь тодорхой бус байна. Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй гэдгийг УИХ-ын гишүүн Ц.Нямдорж хэлсэн.

Дэлгэрэнгүй ...

Хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэсэн үндэслэлээр хаагдсан 24 хэргийг сэргээн шалгаж эхэлнэ. Энэ хэргүүдийн дотор Жастын Батхүүтэй холбоотой асуудал багтаж байгаа. Стандарт банкинд төлөх ёстой түүний өрийг төлж дуусгасан. Одоо энэ мөнгөө эргүүлэн авах болно гэдгийг Шадар сайд хэллээ.

Дэлгэрэнгүй ...

Таван толгойн орд газрыг түшиглэн 300 мватын цахилгаан станц барьж байгуулахаар болсон. Ингэснээр Өмнөговь аймгийн цахилгааны зарим хэрэглээ  болон Оюу толгой компанийг бүрэн хангахаар төлөвлөж байгаа юм. Гэвч цахилгаан станц барих ажил удааширч, явж өгөхгүй байгааг салбарын сайд Ц.Даваасүрэн хэлж байна. Мөн энэ бүтээн байгуулалтыг хийхэд хамтран ажиллах ёстой Оюу толгой компани шийдвэртэй алхам хийхгүй байгааг онцоллоо.

Дэлгэрэнгүй ...

Ирэх 6-р сард болох Улсын их хурлын сонгуулийн үеэр Фэйсбүүк компанийн түр оффис манай улсад нээгдэх гэж байна. Хуурамч аккаунтыг хаах, худал мэдээллийг устгах, Фэйсбүүк орчин дахь далд сурталчилгаа зэргийг Харилцаа холбооны зохицуулах хороотой хамтран хянах юм. Харин нэр дэвшигчид болон нам хүчин сошиал орчинд гурван төрлийн сурталчилгаа явуулах эрхтэйг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Дэлгэрэнгүй ...

Тэтгэврийн зээлгүй ахмадууд дахин хэвлэлд хандлаа. Тэд өөрсдийн саналаа төр засагт хүргүүлэхээр болсоноо хэлж байна. Зээлгүй гээд төрийн дэмжлэгийн гадна үлдэх биш сар шинийн баярын өмнө бодит дэмжлэг хүсч байгаагаа илэрхийллээ.

Дэлгэрэнгүй ...

Хэт их халамж олгохгүй байхыг зөвлөсөн Олон улсын валютын сан тэтгэврийн зээлд дэмжлэг үзүүлэх Улсын их хурлын шийдвэрийг шүүмжилсэн. Монгол улсад хэрэгжүүлж байгаа эдийн засгийн хүндрэлээс гаргах хөтөлбөрөө зогсоож магадгүй гэдгийг ч Сангийн сайд онцолсон юм. Тэгвэл тэтгэврийн зээлд дэмжлэг үзүүлэх шийдвэр Олон улсын валютын сантай тохирсон гэрээг зөрчөөгүй гэдгийг гишүүд тайлбарлаж байна.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал удахгүй сонгуулийн тойрог мандатыг хуваана. Харин аль аймагт хэдэн мандат байх вэ гэдэг дээр маргаан дагуулж Жадамбын Бат-Эрдэнэ гишүүн зодоон цохион дээрээ хүрсэн гэх асуудал зарим хэвлэлд бичигджээ. Бид энэ талаар гишүүнээс тодруулга авлаа. Тэрээр ийм зүйл огт болоогүйг хэлж байна. Мөн иргэдийг худал мэдээлэлд автахгүй байхыг уриалжээ.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын гишүүн Д.Пүрэвдорж Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Ч.Улааныг огцруулах асуудлыг хөндөж байгаагаа мэдээллээ. Махны үнийн өсөлт бууралтад шууд нөлөөлдөг мах экспортлох бизнес авлига, хээл хахуульд автаж байгааг тэрээр онцоллоо. Монголд 12-хон компани мах экспортлох эрхтэй. Хятад эзэдтэй эдгээр компаниудад яамнаас мах гаргах бүх квотыг олгож байгаа нь дотоодын бизнест асар их эрсдэл дагуулж байгааг онцолсон байна.

Дэлгэрэнгүй ...

Салхитын мөнгөний ордыг ашиглан эхний үр шимээр нь ахмадуудын тэтгэврийн зээлийг тэглэх санал гаргаснаа ерөнхийлөгч шинэ оны босгон дээр зарласан. Хэзээнээс хэрэгжих, зээлгүй иргэд хэрхэх, ямар зохицуулалт хийгдэх вэ зэрэг олон асуулт хөвөрч байгаа юм. Энэ асуудалтай холбогдуулан зарим гишүүн хуулийн төсөл хүртэл боловсруулах ажилд шуурхайлан оржээ. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс гаргаж буй энэ саналыг эцсийн байдлаар улсын их хурал шийдэх юм. Харин улсын их хурлын гишүүд энэ асуудалд ямар байр сууринаас хандаж байгааг үзэгч танд хүргэе.

Дэлгэрэнгүй ...

Далд эдийн засгийн хэмжээг бууруулах, буцаан олголтын хувь хэмжээг нэмэгдүүлэх үүднээс УИХ-ын нэр бүхий гишүүд хуулийн төсөл санаачилсан. Тэгвэл хууль батлагдсан тохиолдолд төсөвт хир их дарамт үүсэх, тодорхой хэмжээний хөрөнгийг гаргах боломж байгаа эсэх дээр сангийн сайдаас тодрууллаа.

Дэлгэрэнгүй ...

Өнөөдөр Эрдэнэс Монгол Компани, Эрдэнэс Силвер Ресурс компани болон Монголбанкны хооронд "Үнэт металл худалдах, худалдан авах хамтын ажиллагааны гэрээ" байгуулах ёслол боллоо. Энэ ёслолд УИХ-ын дарга оролцсон юм. 

Дэлгэрэнгүй ...

Авлига албан тушаалын хэргээр ял шийтгүүлсэн иргэн ирэх сонгуульд нэр дэвших боломжгүй. Сонгуулийн хуулинд тусгагдсан энэхүү зүйл заалт нь нэг хүнд зориулагдсанаас гадна хүний эрхэнд ноцтой халдсан гэдгийг улс төрийн намууд мэдэгдэж байгаа. Тэгвэл тэд дээрх асуудалдтай холбогдуулж Монгол улсын ерөнхийлөгчийг сонгуулийн хуулинд хориг тавихыг хүслээ.

Дэлгэрэнгүй ...

Америкийн Нэгдсэн Улсын Ерөнхийлөгч Дональд Трампын хүү Монголд ирж аргаль янгир агнасан нь их гүрэнд маргаан дагуулсаар байна. Нэн ховордож, улаан номонд орсон амьтан агнасан нь ерөнхийлөгчийн гэр бүлд байж болзошгүй алдаа гэдгийг энэ улсын томоохон хэвлэлүүд нийтэлжээ. Мөн зөвшөөрөлтэй байсан эсэхийг ч хөндсөн байна. Тэгвэл энэ асуудлаар Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Н.Цэрэнбатаас тодруулга авлаа.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурал дахь ШИНЭ намын зөвлөл өнөөдөр С.Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэргээр ял сонссон Содномдаржаа, Чимгээ нарын өмгөөлөгчөөс мэдээлэл сонссон байна. Энэ хэргийн цорын ганц гэрч нь өнөөдрийн байдлаар Амгаланбаатар болж хувирсан. Дээр нь хэргийн газраас бүртгэсэн хурууны хээ, бусад эд мөрийн баримт хангалттай нотлох баримт болж чадахгүй байгааг өмгөөлөгч хэлжээ.

Дэлгэрэнгүй ...

Улсын их хурлын гишүүн Н.Номтойбаяр хэвлэлийн бага хурал хийлээ. Цаг гаруй үргэлжилсэн мэдээллээр өөрийг нь яллагдагчаар татсан гэх хэргүүдэд тайлбар өглөө. Г.Батхүү агсны үхэлд түүнийг яллагдагчаар татаагүй. Харин мэдүүлэг буруу өгсөн гэдэг асуудлаар өөр хэрэг үүссэнийг хэллээ. Мөн албан тушаалаа ашиглан тусгай сангийн хөрөнгийг бусдад олгосон гэх хэрэгт Авлигатай тэмцэх газар хууль буруу тайлбарлаж гүтгэсэн гэдгийг онцоллоо. Үе үе элдэв хэл аманд ордог тэрээр дандаа хөгийн юмыг надад наах юм гэж хэлсэн нь ч сонирхол татам байлаа.

Дэлгэрэнгүй ...

Улсын дээд шүүхийн шүүгч Ц.Зориг өөрийн хүсэлтээр Дээд шүүхийн шүүгчээс татгалзсан. Харин түүний оронд МУИС-ийн хууль зүйн сургуулийн багш Б.Амарбаясгаланг дээд шүүхийн шүүгчээр томилуулах саналыг Шүүхийн ерөнхий зөвлөлөөс УИХ-д оруулж ирсэн. Өнөөдөр Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Б.Амарбаясгаланг хэлэлцлээ. Шүүгчид томилогдоод явж байгаа ч шинэчлэл хийхгүй байгааг зарим гишүүд хэлж байна. Мөн Хууль зүйн сайд "Хэрэг уншиж үзээгүй шүүгч нар олон боллоо" гэдгийг ч сануулж байна.

Дэлгэрэнгүй ...

Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэгт буруутгагдан шүүхээс ял аваад байгаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг суллахыг өнөөдөр шаардлаа. Учир нь Олон улсын Парламентийн холбоо  болон Хүний эрхийн комисс тэднийг үүрдэн шүүсэн гэж үзээд суллах дүгнэлтийг гаргасан.  Энэ дүгнэлтийг хэрэгжүүлэхийг прокурорын байгууллагаас шаардлаа.

Дэлгэрэнгүй ...

Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр болж, Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох асуудлыг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрөгч 5сарын 17-ны өдөр Гаваагийн Батхүү агсан төрийн ордонд явж байгаад амь насаа алдсан хэрэг гарсан. Батхүү агсны амь насаа алдсан хэргийг хуулийн байгууллага шалгаж байгаа. Харин өчигдрөөс УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр энэ хэргийн талаар гэрчийн мэдүүлэг өгөхдөө худал мэдүүлсэн учир, түүнийг яллагдагчаар татах саналыг прокуророос гаргасан гэж мэдээлэх болсон. Энэ талаар өнөөдөр Нийслэлийн прокурорын газраас тайлбар өглөө.             

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн гишүүдийн олонхийн саналыг үндэслэн Үндсэн хуулийн цэцийн даргад нэр дэвших, дэвшүүлэх, сонгох гишүүдийн хуралдааны товыг тогтоолоо.

Дэлгэрэнгүй ...

Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргалд холбогдох хэргийг Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн байдаг. Түүнд холбогдох хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 14-нд болсон юм. Н. Золжаргалд холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн маш нууцын зэрэглэлд хамааруулж, хаалттай хэлэлцэж байгаа юм.

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтийг цэцийн гишүүд хүлээн авлаа. Тэрээр онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан нь ёс зүйн хувьд төрийн өндөр албан тушаал хаших ёсгүй гэдэг хатуу шүүмжлэлийг иргэд олон нийт илэрхийлж байсан юм. Тэрээр олны өмнө өнөөдрийг хүртэл гарч ирээгүй байна. Цэцийн хуралдаан ч хаалттай болж түүнийг огцруулах асуудлыг хэлэлцэн шийдлээ. 

Дэлгэрэнгүй ...

Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн нийт гишүүдийн хуралдаан 2019 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр болж, Монгол Улсын Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаярын албан тушаалаасаа чөлөөлөгдөхөөр гаргасан хүсэлтийг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй ...

УИХ-аас байгуулагдсан Оюутолгойн гэрээг шалгах ажлын хэсгээс нийт 86 зүйл заалт бүхий арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн. Цаашид Оюутолгойн гэрээний үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд УИХ-аас тогтоол гаргаж засгийн газарт чиглэл өгөх учиртай гэж байгаа. Тэгвэл өнөөдөр УИХ-ын эдийн засгийн байнгын хороо Оюутолгой төсөлд Монголын талын эрх ашгийг хангаж үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд боловсруулсан тогтоолын төслийг хэлэлцлээ.

Дэлгэрэнгүй ...

Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс Оюутолгой төслийн далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөө буюу Дубайн гэрээг байгуулсан Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг илтэд хууль зөрчсөн гэх шийдвэр гаргасан. Үүнтэй холбоотой Дубайн гэрээг цуцлаж далд уурхайн үйл ажиллагааг зогсоох уу гэдэг асуудал хөндөгдөж эхлэсэн юм. Уг асуудлаар эрх баригч намын бүлэг хуралдах үеэр Дубайн гэрээтэй холбоотой асуудалд эрс тэрс байр суурьтай байгаа Болорчулуун, Нямдорж гишүүдийн дунд маргаан өрнөсөн. Хэвлэлээр гараад байгаа шиг гишүүдийн хооронд зодоон болсон эсэхийг тодрууллаа. 

Дэлгэрэнгүй ...

2015 онд хийгдсэн Дубайн гэрээнд Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг гарын үсэг зурсан нь хууль бус гэдэг шийдвэрийг захиргааны хэргийн анхан шатны шүүхээс гаргажээ. Энэ асуудлыг Улсын их хурал хэлэлцэж, ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгээс тайлбар авах ёстой гэдэг байр суурийг гишүүд илэрхийлж байна. Харин ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг эрүүл мэндийн шалтгаанаар гадаад орныг зорьжээ.

Дэлгэрэнгүй ...

Өнгөрөгч долоо хоног буюу 11 дүгээр сарын 15-ны өдөр Үндсэн хуулийн цэцийн нэр бүхий 6 гишүүний саналаар Цэцийн нийт гишүүний хуралдааныг хуралдуулж, Цэцийн даргын ёс зүйн зөрчил гаргасан үйлдэлтэй холбоотой асуудлыг хэлэлцэхээр уг хурлыг 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 16.00 цагт хийхээр товлон нийт гишүүдэд зар хүргүүлсэн юм.

Дэлгэрэнгүй ...

Онгоцны үйлчлэгч эмэгтэйд бэлгийн дарамт учруулсан дуулианы эзэн Үндсэн хуулийн цэцийн дарга Д.Одбаяр эх орондоо ирээд байгаа. Улс эх орныхоо нэр хүндийг гутамшигтай байдалд оруулсан хэмээн хатуу шүүмжлэлд өртөж байгаа тэрээр өнөөдөр хэвлэлийн бага хурал хийхээр зар тараасан ч цуцаллаа. Харин Үндсэн хуулийн цэцийн дарга албан тушаалаасаа чөлөөлөгдөх өргөдөл бичснийг цэцийн хэвлэлийн албанаас мэдээллээ. Түүнийг чөлөөлөх эсэхийг цэцийн гишүүд хуралдан шийдэх юм.

Дэлгэрэнгүй ...