Халуун сэдэв

Шахмал түлшинд угаартан дөрвөн иргэн амь насаа алдсан учраас нийслэлийн удирдлагууд иргэдийн хэрэглээнд хүргүүлсэн түлшнээс дээж авч шинжилгээнд өгчээ. Геологийн төв лабортори, Ашигт малтмал газрын тосны газрын лабортори, Гаалийн төв лабротори гэсэн гурван газарт хүргүүлжээ. Ингэхдээ иргэд хордсон 19 цэгээс дээж авсан байна. Шинжилгээний дүн өнөөдөр гарлаа. Монгол улсад мөрдөгдөж байгаа стандарт норм зөрчигдөөгүй гэсэн дүгнэлт гарсан байна. 

Баянгол, Баянзүрх, Сонгинохайрхан, Чингэлтэй, Хан-Уул дүүргийн 17 цэгээс шахмал түлшний 23 дээж авч, АМГТГ-ын харъяа лаборатори, Геологийн төв лабораторид шинжлүүлжээ. Харин барьцалдуулагч бодисыг Гаалийн төв лабораторид шинжлүүлсэн байна. Геологийн төв лабораторид 9 дээж шинжлүүлсэн бол Чингэлтэй дүүрэгт угаартсан болон нас барсан гэж дуудлага өгсөн иргэдийн хэрэглэсэн түлшнээс 5 дээж авчээ.  Баянзүрх дүүргээс хоёр, Сонгинохайрхан болон Хан-Уул дүүргээс тус бүр нэг нэг дээж авч, шинжлүүлжээ. Шинжилгээний хариу стандартын шаардлага хангасан гэж гарсныг нийслэлийн онцгой комиссоос мэдээллээ.

Гаалийн төв лабораторит шахмал түлшний барьцалдуулагчийг шинжлүүлэхэд цардуул болох шаварлаг эрдэс агуулж байна”  гэсэн хариу гарсан гэлээ. Одоо шинжилгээний хариунд улсын байцаагч дүгнэлт гаргаж,  нийслэлийн онцгой комисст өгөх дутуу байгааг хэлсэн юм.  Мөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С. Амарсайхан шаардлагатай гэвэл гадны лабораторит дээжийг шинжлүүлнэ. Түлш ямар нэгэн асуудалтай бол хариуцлагын асуудал яригдана гэлээ.

Энэ өвөл гэр хорооллын 220 мянган айл өрх 600 орчим мянган тонн шахмал түлш хэрэглэнэ гэсэн судалгаа гарсан юм. Одоогоор 30-аад мянган тонн түлш иргэд, хэрэглэгчдийн гарт хүрснийг албаныхан мэдээлсэн. Бид иргэдийн төлөөлөл болох Хан-уул дүүргийн 5-р оршин суугч... –тай уулзаж шахмал түлшний хэрэглээг нь сониорхсон юм.

Нийслэлийн төр, захиргааны албан хаагчид гэр хорооллын айлуудаар явж, шахмал түлш хэрэглэх заавар, зөвлөмж өгөх ажлыг эхлүүлсэн гэлээ.

 ФЭЙСБҮҮК ШУУД