Халуун сэдэв

НИТХ-ын төлөөлөгч Ц.Сандуй болон иргэн А.Ганбаатар нарт холбогдох хэргийн урьдчилсан шатны хэлэлцүүлэг болж анхан шатны шүүх хурлыг өнөөдөр товлоод байсан.  Шүүгдэгчдийн өмгөөлөгч ирээгүй гэх шалтгаанаар шүүх хурлыг 10 сарын 31-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.  Тэднийг 60 тэрбумын схемийг хэрэгжүүлж, төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулсан хэргээр буруутгаж байгаа билээ.

Нийслэлийн прокурорын газраас Ц. Сандуй, А. Ганбаатар нарт холбогдуулан 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 82-р зүйлийн 82,1 дэх хэсэгт зааснаар Төрийн эрх мэдлийг хууль бусаар авах хуйвалдаан зохион байгуулах гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн хэргийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаан 2019 оны 9-р сарын  26-ны өдрийн 9 цагт товлогдсон байсан юм. Гэтэл шүүгдэгч Ц. Сандуйгийн өмгөөлөгч Г. Мөнхбат Сэлэнгэ аймгийн Манадал сум дахь сум дундын шүүх дээр шүүх хуралдаан давхцсаны улмаас шүүх хурал 10-р сарын 7-нд болж хойшилсон. Харин 10-р сарын 7-нд шүүгдэгч Ц. Сандуй, А. Ганбаатар нарыг гэм буруутайг шүүх хурал өнөөдрөөр товлогдсон ч мөн л хойшиллоо.