Халуун сэдэв

Оюу толгойг шалгах ажлын хэсгийн дүгнэлтийг өнөөдрийн байдлаар Оюутолгойтой гэрээ Дубайн гэрээгээр явбал 2040 он хүртэл ашиг хүртэхгүй ажлын хэсгийн ахлагч Б.Батттмөр хэлж байна. 34 хувийг зээлээр эзэмшиж байгаа хувийг АМНАТ-ын татварт шилжүүлэх боломж байгаа эсэхийг судлах үүргийг нөөц ашигласны татварт шилжүүлэх чиглэл, үндсэн хуулийн гуравдугаар хэлэлцүүлгийн дараа тогтоол өгөх гээд бэлдэж байна.

Монгол улсад хамгийн ашиггүй гэрээгээр нэрлэгдэх болсон Оюутолгойн гэрээг байгуулахдаа ТЭЗҮ-гүй батласан байдаг. Улмаар гэрээ хийснээс хойш хоёр жилийн дараа ТЭЗҮ-ийг батласан ч шинэчлэх шаардлагатай гэж УИХ үзжээ. Учир нь алт зэсийн нөөцөөр дэлхийд гайхагдах Оюутолгойн ордын одоо байгаа нөөцийн хэмжээ ховор металын агууламж зэргийг нарийн тогтоох нь зүйтэй гэдгийг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр онцоллоо. 

Үүнээс гадна УИХ-ын гишүүн Тэрбишдагваар ахлуулсан ажлын хэсэг Оюутолгойн гэрээнд шалгалт хийж нийт 86 зүйл заалт бүхий арга хэмжээг авч хэрэгжүүлэх шаардлагатай гэж үзсэн байгаа юм. Дээрх  арга хэмжээнүүдээс нэн даруй Дубайн гэрээ буюу далд уурхайн бүтээн байгуулалт санхүүжилтийн төлөвлөгөөг шаардлагатай бол цуцлах нь зүйтэй гэх чиглэлийг засгийн газарт өгч байгаа гэнэ.

Үүнээс гадна 2008-2009 онд Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийхдээ УИХ-аас өгсөн чиглэлээс гажиж Монголд үр ашиггүй болгон хийсэн тул тухайн үеийн хууль тогтоомж УИХ-аас өгсөн чиглэлд нийцүүлэн гэрээг засах чиглэлийг мөн засгийн газарт өгч байгаа гэлээ. Оюутолгойн ордын 34 хувийг монголчууд эзэмшихийн тулд зээлээр авсан нь өнөөдрийг хүртэл Монгол улсыг өрөнд оруулсаар байгаа энэ асуудлыг мөн шийдвэрлэх чиглэл өгчээ.

Оюутолгой компани олборлолт явуулахдаа гүний ус ашигладаг. Үүнээс эхлээд экологийн хор хохирлын үнэлгээг ч дахин хийх хэрэгтэй гэж УИХ-аас байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд үзэж байгаа юм байна. Ямартай ч засгийн газарт чиглэл өгөх тогтоол бэлэн болсон гэлээ. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтийн гуравдугаар хэлэлцүүлгийг ирэх долоо хоногт хийж дууссаны дараа Оюутолгойн гэрээтэй холбоотой асуудлыг УИХ аар яаралтай хэлэлцүүлнэ гэдгийг онцолсон юм.