СЕХ: УИХ-ын 18, 28-р тойрогт явагдах нэмэлт санал хураалт ирэх Бямба гарагт болно

Улс төр

УИХ-ын 18, 28 дугаар тойргийн нөхөн сонгуулийн санал хураалт 50-иас дээш хувийн ирцэд хүрээгүй учир нэмэлт санал хураалт явуулах журамтай.

Хоёр тойрогт нийт 148 хэсгийн хороонд иргэд саналаа өгсөн. Эцсийн дүн мэдээгээр 17 хэсгийн хэсгийн хороонд ирц 50 хувьд хүрсэн байна. Харин 131 хэсгийн хороонд нэмэлт санал хураалтыг зохион байгуулахаар боллоо. Нэмэлт санал хураалт ирэх бямба гарагт буюу энэ сарын 16-нд товлогдлоо.