Португалын Ерөнхийлөгч улсынхаа парламентын танхимыг буулган, урьдчилсан сонгууль явуулах шийдвэр гаргажээ

Улс төр

Португалийн ерөнхийлөгч улсынхаа парламентын танхимыг буулган, улс орондоо урьдчилсан сонгууль явуулах шийдвэр гаргажээ. Португалид ирэх 1-р сарын 30-нд парламентын бүх нийтийн сонгууль явуулахаар тогтжээ. 

Португалийн парламентын танхим өнгөрсөн долоо хоногт улсынхаа ирэх оны төсвийн хуулийг хэлэлцсэн боловч нэгдсэн тохиролцоонд хүрч чадаагүй юм. Улмаар парламентад цөөнхийн байр суурь эзэлж байгаа ерөнхий сайдын бүлэгт бусад нам хүчний дэмжлэг шаардлагатай болжээ.

Португалийн зүүний хөдөлгөөнийхэн улсынхаа төсвийн хуулийг дэмжихгүй гэдгээ илэрхийлэн, улсынхаа эрүүл мэндийн салбар, тэтгэвэр тэтгэмж, хөдөлмөрийн хөлсийг эргэн харж шинэчлэл хийх шаардлагатай гэж үзэж байгаа юм.

Ийнхүү санал зөрөлдсөнөөр Португалийн ерөнхийлөгч улсынхаа парламентын танхимыг огцруулах шийдвэр гаргасан байна.