Халуун сэдэв

Одоогоос найман сарын өмнө Улсын их хурлын дэд дарга асан Гаваагийн Батхүү таалал төгссөн. Тэрээр төрийн ордонд өндрөөс унаж амиа алдсан гэхээс өөр мэдээлэл өнөөдрийг хүртэл байгаагүй юм. Тэгвэл түүний хүү, охин болон өмгөөлөгч нь зарим мэдээллийг ил болголоо. Тэдэнд нэрийг нь нууцалсан хүнээс мессеж ирсэн. Тэр мессежинд төрийн ордонд юу болсныг буулгасан бичлэг байгаагаас гадна Батхүү агсныг араас нь цохисон хүнийг харсан гэдгээ бичжээ. Мөн Г.Батхүү агсны амь насаа алдсны дараах зургийг нийтэд дэлгэлээ.

УИХ-ын гишүүн асан Г.Батхүү амиа алдсан хэрэгтэй холбогдуулан гэр бүлийнхэн нь хэвлэлийнхэнд хандлаа. Өмгөөлөгчийн зүгээс шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан гэдгийг мэдэгдсэн. Дүгнэлтэд анхаарал татах хэд хэдэн зүйл байсныг онцолсон. Тухайлбал баруун нүдний чиглэлд хөхрөлт, хүзүүнд улаалт, гэмтлийн явцад цус харвалт үүссэн гэсэн. Энэ бүгдээс үзэхэд талийгаач гадны нөлөөтэй нас барсан гэж дүгнэхэд хүрч байна гэсэн юм.

ФЭЙСБҮҮК ШУУД