Dubai Airshow 2021 олон улсын агаарын үзэсгэлэн яармаг үүд хаалгаа нээжээ

Технологи-360

Арабын Нэгдсэн Эмиратын Дубай хотноо Dubai Airshow 2021 олон улсын агаарын үзэсгэлэн яармаг үүд хаалгаа нээжээ. Энэ жилийн агаарын шоу, үзэсгэлэн яармагт дэлхийн 20-иод улс орны хэдэн зуун компани өөрсдийн хамгийн сүүлийн үеийн техникийн ололт амжилтаа дэлгэж байна. 

Дубайн агаарын техникийн үзэсгэлэн яармаг нь бүс нутагтаа төдийгүй дэлхийд тэргүүлэгч арга хэмжээнд тооцогддог юм.

Зохион байгуулагчдынх нь мэдээлж байгаагаар энэ жилийн Dubai Airshow 2021арга хэмжээнд дэлхийн 20-иод улс орны павильон байгуулж, 1,200 гаруй компани оролцож байна. Оролцогчдоос 370 нь анх удаа олон улсын агаарын техник хэрэгслийн үзэсгэлэн яармагт оролцож байгаа гэнэ.

Дэлхийн улс орнуудад цар тахал дэгдэн, сүүлийн 2 жилийн хугацаанд олон улсын хэмжээний арга хэмжээ хойшлогдсоны дараа Дубайн агаарын үзэсгэлэн яармаг олон улсын анхаарлыг ихээхэн татаж байна.

Дубайн агаарын үзэсгэлэн яармаг 4 хоног үргэлжлэх юм. Энэ хооронд агаарын техникийн шинэ технологийг танилцуулахаас гадна 2050 он гэхэд агаар мандалд нүүрстөрөгчийн хийн ялгарлыг бууруулах асуудлыг үйлдвэрлэгчид хэлэлцэн, арга туршлагаасаа солилцох юм.