Халуун сэдэв
УИХ-аар Н.Номтойбаяр гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх эсэхийг хаалттай хэлэлцэж гишүүдээс нууцаар санал авсан. Санал хураалтаар гишүүдийн олонхи түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжсэн байна. Гэвч дэмжсэн тогтоолын төслийг албажуулахаар ил санал хураалт явуулахад гишүүдийн олонхи эсрэг санал өгч тогтоолоо албажуулж чадаагүйгээс МАН-ын бүлэг хоёр цагийн завсарлага авсан юм. Өөрөөр бол чуулганы хуралдаанаар гарсан хоёр шийдвэр нь хоорондоо зөрчилдсөн тул УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтэр чөлөөлөгдөх өргөдлөө бичиж УИХ-ын даргад өргөн барина гэсэн юм.
 
Н.Номтойбаяр гишүүнийг бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хэд хэдэн шалтгаан байгааг УЕП танилцуулсан. Төрийн ордонд зуурдаар нас барсан Г.Батхүү агсны хэрэгт худал мэдүүлэг өгсөн, мөн мөрдөн шалгаж байгаа хэргийн талаар олон нийтэд мэдээлсэн, ХНХ-ын сайдаар ажиллаж байхдаа хууль зөрчсөн зэрэг асуудлууд яригдаж байгаа. Мөн тэрээр олон нийтийн газарт зүй бус авирлаж удаа дараа ёс зүйн зөрчил гаргасан гэх үндэслэлээр МАН-аас хасах шийдвэр гарсан. уг асуудалд тэрээр дараах байр суурийг илэрхийллээ.
УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх өргөдлөө өгснөөр УИХ асуудлыг дахин эхнээс нь хэлэлцэнэ. Учир нь түүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх, өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хоёр нь тус тусдаа асуудал юм. Тиймээс Н.Номтойбаяр гишүүн ирэх сонгуулиар нэр дэвшихгүй, гэхдээ улс төрөөс бүр мөсөн явахгүй гэдгээ хэллээ.
 
Н.НОМТОЙБАЯР: НАДАД НАМЫН ХАМГААЛАЛТ БАЙХГҮЙ, БИ СУЛ ГИШҮҮН БОЛСОН
 
Түүнийг УИХ-ын гишүүнээс чөлөөлөгдөх өргөдлөө өгөхөд хүргэсэн ямар нэг шахалт байгаа эсэхэд тэрээр огт тийм зүйл байхгүй гэсэн юм. Харин түүнийг тойрсон, эргэлзээ дагуулсан, олон нийтийн бухимдлыг төрүүлсэн олон хэргийг зохион байгуулалттай явуулж байгаа асуудлын учрыг олно хэмээн онцлон мэдэгдлээ.