Халуун сэдэв

Шинэ коронавирусын хөл хорионоос үүдэж иргэд банкинд төлөх ёстой зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүйд хүрээд байна. Тэгвэл УИХ-ын гишүүн О.Баасанхүү энэ онцгой нөхцөл байдалд зээлийн хүү, зээлийг тодорхой хэмжээнд түр зогсоох боломж байгаа эсэх талаар судалж холбогдох албан тушаалтнуудад санал тавина гэж мэдэгдлээ. 

Зээл болон зээлийн хүүгээ төлж чадахгүй олон иргэд байна. Эдгээр иргэдийн асуудлыг шийдэж, зээлийг царцаах асуудлаар Монголын банкны холбооны төлөөлөлтэй УИХ-ын гишүүн О.Баасанхүү уулзжээ. 

Нэн тэргүүнд зах зээлийн судалгааг яаралтай эхлүүлж, иргэдийн өмнө тулгамдаж байгаа асуудлыг бодитойгоор тодорхойлох шаардлагатай. Үүний дараа зээл болон зээлийн хүүг царцаах чиглэлээр тодорхой ажил зохион байгуулах нь зөв гэдгийг тэрээр хэлсэн юм. Тухайлбал гэрээний хугацааг сунгах, эсвэл татварын хөнгөлөлт үзүүлж, иргэдийн зээлийг чөлөөлж болох эсэх асуудлаар холбогдох байгууллагуудад ханджээ. 

Монголын банкны холбооны төлөөллөөс гадна ЗГХЭГ-ын даргатай уулзана гэсэн юм.  Мөн ҮБАЗ-ийн гишүүдэд саналаа хүргүүлжээ. 

ФЭЙСБҮҮК ШУУД