Швейцарын Кредит Свисс банкны мэдээллийн систем хакерын халдлагад өртжээ

Үйл явдал

Дэлхийн банк санхүүгийн салбарын хамгийн найдвартай байгууллагад тооцогддог Швейцарын Кредит Свисс банкны мэдээллийн систем хакерын халдлагад өртжээ. Энэ нь Кредит Свисс банкны хувьд хэрэглэгчдийн мэдээллээ гадагш нь алдсан анхны томоохон тохиолдол болжээ.

Швейцарын банк 1940-2010-аад оны үед данс нээлгэсэн хэрэглэгчдийн нийтдээ 18 мянган дансны мэдээллийг алджээ. Эдгээр дансанд нийтдээ 100 тэрбум ам. долларын хөрөнгө мөнгө хадгалаастай байгаа юм. Мэдээлэл нь алдагдсан данс эзэмшигчдийн дотор өндөр албан тушаалын хүмүүс, улс төрчид, тэдний ар гэрийнхэн байгаа гэнэ.

Кредит Свисс банкинд Казахстаны одоогийн ерөнхийлөгч Касым-Жомарт Токаев болон түүний гэр бүл, Казахстаны экс тэргүүн Нурсултан Назарбаевын гэр бүл, мөн Украины бизнесмен, энэ улсын Аюулгүйн албаны дарга асан Валерий Хорошковский зэрэг нэр нөлөө бүхий хүмүүс данс эзэмшдэг байна.