Германы засгийн газар АНУ-аас 35 ширхэг F-35 сөнөөгч онгоц худалдан авахаар тогтжээ

Үйл явдал

Герман улс улсынхаа цэрэг батлан хамгаалахын салбарын чадавхийг нэмэгдүүлэх зорилгоор олон талт хүчин чадал бүхий F-35 сөнөөгч онгоц худалдан авахаар шийдвэрлэжээ. Германы засгийн газар АНУ-аас 35 ширхэг F-35 сөнөөгч онгоц худалдан авахаар тогтжээ. 

Бундесверын албаны хүний мэдээлснээр эхний ээлжинд 80-аад онд ашиглагдаж байсан Торнадо сөнөөгч онгоцнуудаа илүү орчин үеийн сөнөөгч онгоцоор солих бодлогоо баримталж байна. F-35 сөнөөгч онгоц нь цөмийн цэнэгт хошуу тээвэрлэх хүчин чадалтай учраас Торнадог орлох бүрэн боломжтой гэж Бундесвер үзэж байгаа юм. Германы засгийн газар улсынхаа цэрэг батлан хамгаалахын төсөвт нэмж 100 тэрбум евро суулгаж, зэр зэвсгээ шинэчлэхээр төлөвлөж байна.