Халуун сэдэв

УИХ-ын найм дахь удаагийн сонгуульд 13 нам, 4 эвсэл, 121 бие даагч буюу 606 нэр дэвшигч өрсөлдсөн. Санал хураалт дууссаны дараа 846 хэсгийн хороонд хяналтын тооллого явуулахад санал тоолох машины дүнгээс зөрөөгүй байна.

Сонгуулийн явцыг Орос, Солонгос, Хятад, Катар зэрэг улсуудын хэвлэл мэдээллийн байгууллагууд сурвалжилсан байна. Харин АНУ, Япон, Энэтхэг, Австрали эрэг улсуудаас ажиглагчид ажилласан гэлээ. Улмаар СЕХ-ноос гарсан албан ёсны дүнгээр

МАН-62, АН-11, Та бидний эвсэл-1, Зөв хүн электорат эвсэл-1, Бие даагч нэг хүн ялалт байгууллаа.

Ирэх Даваа гарагт Төрийн ордонд 10 цагаас 76 гишүүний үнэмлэхийг гардуулахаар боллоо. Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэх цаг авахаар хүсэлтээ өгсөн байна. Харин бие даагчид санал тоолох машиныг хакердсан гэх асуудлыг хөндсөн. Харин тийм зүйл байхгүй бөгөөд таслал нь мянганы аргачлалаар санал тоологдох үед гарсан зүйл гэлээ. Мөн саналын хуудсыг ажиглагч нарт хэвлэж өгсөн тул ямар нэг асуудал байхгүйг СЕХ мэдэгдлээ.

ФЭЙСБҮҮК ШУУД ҮЗЭХ