Халуун сэдэв

Өнөөдөр Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны нэгдүгээр шүүхэд УИХ-ын гишүүн Ж. Бат-Эрдэнэд холбогдох хэргийг хянан хэлэлцэж байна. УИХ-ын 2020 оны сонгуулийн сурталчилгааны үеэр түүнийг цагдан хорих шийдвэр гарсан байдаг.

Сэлэнгэ аймгийн иргэд сонгогчид шүүхийн гадаа жагсаж түүнийг суллахыг шаардаж байна. Хүний эрх зөрчсөн, сонгуулийн тухай болон бусад холбогдох хуулийг зөрчиж байна гэж дэмжигчид нь үзэж байна.