Дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал өндөр байна

Архив...

Засгийн газар

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ: "Цар тахлын тохиолдол нэмэгдсээр байна. Бид амалсныхаа дагуу хатуу хөл хорио тогтоох болбол 10-14 хоногийн өмнө мэдээлнэ гэж зарласан. Хөл хорио тогтоох хугацаа нь дөрөвдүгээр сарын 5-наас эхэлж байж магадгүй байна."

"Хөл хорио тавихгүй байхын төлөө эцсийн мөч хүртэл Засгийн газар зогсоно. Хөл хорио тавих шиг амархан зүйл үгүй. Хэрэв ингэвэл эдийн засагт гарч буй таатай үзүүлэлт зогсох тул Засгийн газарт аж ахуйн нэгж, иргэдийн дэмжлэг хэрэгтэй байна. Одоогоор дөрөвдүгээр сарын 5-19-нд хатуу хөл хорио тогтоох магадлал туйлын өндөр болсон" гэсэн юм.