Халуун сэдэв

Маргааш орон нутгийн сонгуулийн санал хураалт явагдах гэж байна. Энэ удаагийн орон нутгийн сонгууль хуулиар босго ирцгүй болно. Өөрөөр хэлбэл, хэн их санал авна тэр нэр дэвшигч шууд ялалт байгуулах юм. Санал хураалт явагдах өдөр улс орон даяар бүх нийтээр амарч, олныг хамарсан ямар нэг арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Улсын хэмжээнд хэсгийн хороод санал авахад бэлэн болж, техник тоног төхөөрөмжөө бүрэн суурилуулж дууссаныг Сонгуулийн ерөнхий хорооноос мэдээллээ.

Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгуулийн санал хураалт өглөөний 7 цагаас оройн 20 цагийн хооронд явагдана. Үүнтэй холбоотойгоор бэлтгэл ажил хангагдсан гэдгийг СЕХ-ноос мэдээллээ. Мөн 2,148 хэсгийн хороонд санал тоолох төхөөрөмжийг хүргүүлсэн. Иргэдэд ч мэдээлэл хүргэж ажилласан гэлээ.