ДОРНЫ ЗУРХАЙ: /2021.05.08/ Наран ургах, шингэх 5:23-20:14

Зурхай
2021.05.08, БЯМБА ГАРАГ / БИЛГИЙН ТООЛЛЫН 27. ХАВРЫН АДАГ ХАР ЛУУ САР. ЗУРГААН ЦАГААН МЭНГЭТЭЙ УЛААН ЛУУ ӨДӨР
Аргын тооллын: 2021.05.08, Бямба гараг
Наран ургах шингэх: 05:23-20:14
Үс засуулбал: Өлзийтэй сайн
Барилдлага: Идэр
Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй
Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Эл өдөр баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэхэд сайн, хараал дарах, гал мандал хий зэрэгт сайн. Баруун нүд татвал эд олох, баруун чих хангинавал аймшиг болох, зүүн чих жингэнэвэл жуулчин ирэх, хэрээ дуугарвал зочин ирэх, тагнай загатанал амгалан болох, бие татвал эцэг эх цочих, хөл татвал тэмцэл болно.