Вакцинжуулалтын гэрчилгээг ТҮЦ машинаас авч болно

Нийгэм

Монгол улсад гурван хүн тутмын хоёр нь гар утсаараа цахим сүлжээнд холбогддог бөгөөд 15-34 насныхан хамгийн идэвхтэй байдаг байна. Тиймээс сүүлийн үед төрийн үйлчилгээ цахимд шилжиж байгаа. Үүний сүүлийн жишээ бол Covid-19-ийн эсрэг вакцин хийлгэсэн иргэдийг бүртгэлжүүлж, цахим бүртгэлийг төрийн нэгдсэн E-Mongolia.mn цахим сайтад холбосон явдал юм.

Ийнхүү цахим хэлбэрт шилжсэн нь иргэд, олон нийт вакцинжуулалтын гэрчилгээ болон бусад 50 орчим байгууллагын  516 төрлийн үйлчилгээг цахимаар авахад илүү дөхөм болсон. 
Гэвч хүн болгон цахим үйлчилгээ хүртээмжтэй байж чаддаггүй. Тиймээс төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авах боломж бүрдүүлжээ. Үүний нэг жишээ нь вакцинжуулалтын гэрчилгээ юм.   Вакцины гэрчилгээг E-mongolia.mn сайтаас авах боломжгүй иргэд төрийн үйлчилгээний цахим (ТҮЦ) машинаас авч болох юм байна.  ТҮЦ машины байршлын талаарх мэдээлэл хүргье.