ОХУ-д “альбино” төрлийн имж мэндэлжээ

Энтертэйнмент

Дэлхийд анх улаа альбино төрлийн имж төрсөн байна. Шинжлэх ухааны хэлээр нүүр царай нь цав цагаан, арьс үсэн дээр нь ер бусын өнгө тогтсон амьтан болон хүнийг альбино төрлийн гэдэг. Ховор төрлийн цагаан хэрээ гэж нэрлэж ч болдог.

Зураг дээрх бяцхан альбиног Алиса гэж нэрлэсэн байна. Тэрбээр ОХУ-ын Казань хотын “Регина” амьтны хүрээлэнд саяхан мэндэлжээ. Амьтны хүрээлэнд ирсэн зочид түүнийг ихэд сонирхож байгаа гэнэ. Альбино имжний биеийн байдал сайн байгаа талаар албаныхан ярьсан байна.