Улаанбаатарт өдөртөө бага зэргийн бороо орно, 18-20 хэм дулаан байна

Цаг агаар

Малчид, иргэд, тээвэрчид, тариаланчдын анхааралд: Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар хүчтэй салхи, шороон шуургатай байна.

2021 оны 05 дугаар сарын 27-ны 20 цагаас 05 дугаар сарын 28-ны 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Шөнөдөө нутгийн зүүн хагаст үүлшинэ, бусад нутгаар багавтар үүлтэй, өдөртөө ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө төвийн аймгуудын нутгийн зүүн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд, төв болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орно.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Хангай, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 2 градус хүйтнээс 3 градус дулаан, Хөвсгөлийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газар, Эг, Үүр, Хэрлэн голын хөндийгөөр 3-8 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн баруун хэсгээр 13-18 градус, бусад нутгаар 9-14 градус, өдөртөө Хэнтэйн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр 15-20 градус, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын хотгор болон Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун хэсгээр 29-34 градус, бусад нутгаар 23-28 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 4-6 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, өдөртөө зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 3-5 градус, өдөртөө 18-20 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ Шөнөдөө бага зэргийн бороо орно. Өдөртөө бороо орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө 1-3 градус, өдөртөө 15-17 градус дулаан байна.

2021 оны 05 дугаар сарын 29-нөөс 06 дугаар сарын 02-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:

29-нд нутгийн хойд хэсгээр, 30-нд баруун болон говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын ихэнх нутгаар, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 31-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 6-р сарын 1-нд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, уулархаг нутгаар нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 29-нд Алтайн салбар уулсаар, 30-нд нутгийн зарим газраар, 31,01-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 30-нд нутгийн хойд хэсгээр, 31-нээс ихэнх нутгаар сэрүүсэж Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 0-5 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 6-11 градус, өдөртөө 18-23 градус, бусад нутгаар шөнөдөө 0-5 градус, өдөртөө 12-17 градус дулаан байна.