Нийгэм

НӨАТ-ын урамшууллын сугалааны өнөөдрийн тохирлоор 08753307 дугаар тодорч  10 сая төгрөгийн хоёр азтан шалгарчээ. Харин 50 саяын азтан тодорсонгүй. Сугалаанд есдүгээр сарын 1-нээс 30-ныг хүртэлх өдрүүдийн бүх баримт хамрагдсан юм.

Өнөөдрийн тохиролд нийт 26,660 азтан тодорсон байна.

30 мянган төгрөгийн азтан 24,033

100 мянган төгрөгийн азтан 2,342

1 сая төгрөгийн азтан 261

5 сая төгрөгийн азтан 22

10 сая төгрөгийн хоёр азтан тодорлоо.

Супер сугалаанд 06889726 дугаар гарсан ч супер азтан тодорсонгүй. Супер шагналын сан 90 сая төгрөг боллоо.