Нийгэм

Эрчүүдийн дийлэнх нь 19 наснаас эхлэн тамхи татдаг байна. Харин 15-24 насны залуусын тал гаруй хувь нь архи согтууруулах ундаа хэрэглэдэг гэсэн судалгаа гарчээ. Энэ тоо оюутан залуусыг эрүүл мэндийн үзлэгт хамруулж, тэдэнд мэдээлэл өгөх шаардлагатай байгааг харуулжээ. Тийм учраас оюутан залуусын эрүүл мэндийг хамгаалах ажлыг удахгүй эхлүүлэхээр болсон байна. 

Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэгийг жил бүр зохион байгуулдаг. Одоогоор Монгол Улсын хэмжээнд нийт оюутны 80 орчим хувь нь эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлгийн үзлэгт хамрагдсан байна. Сарын хугацаанд үргэлжилдэг энэ аяны талаар албаныхан мэдээлэл хийлээ. Аяны хүрээнд "Оюутны эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг"-т бүрэн хамруулах, оюутан залуучуудын эрүүл мэндийн мэдлэг, боловсролыг дээшлүүлэх "Архи, тамхи хорт зуршлаас сэргийлэх, анхны тусламж үзүүлэх, БЗДХ/ХДХВ/ДОХ-аас сэргийлэх, Гэр бүл төлөвлөлт, Эрэгтэйчүүдийн эрүүл мэндийн талаар оюутан залууст сургалт зохион байгуулдаг байна.

НИЙТ ОЮУТНЫ 10-16 ХУВЬ НЬ ХООЛЛОЛТЫН БУРУУ ДАДАЛ ХЭВШИЛТЭЙ БАЙНА

Оюутнуудад эрүүл мэндийн боловсрол олгох, тэр дундаа орон нутгаас ирж, дотуур байранд амьдарч байгаа суралцагчдад энэ чиглэлийн боловсрол олгохоор мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажилладаг байна. Судалгаагаар нийт оюутны 25-30 хувь нойрны дутмагшилтай, 10-16 хувь хооллолтын буруу дадал хэвшилтэй, 24-30 хувь хөдөлгөөний дутагдалтай байгааг мэргэжилтнүүд ярьж байна. 

 ФЭЙСБҮҮК ШУУД