Нийгэм

Улаанбаатар-Дархан чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгон өргөтгөн, шинэчлэх ажил хийгдэж байна. Тус чиглэлийн авто замыг дөрвөн эгнээ болгох шийдвэрийн хэрэгжилтийг одоо байгаа авто замыг ашиглан, нэмж хоёр эгнээ авто зам барих техникийн шийдлийг тодорхойлсон.

Одоогоор үндсэн ажлынхаа 60 хувийг хийж гүйцэтгэсэн байна. Замын хучилтын болон бусад ажлууд үлдсэн. Энэ зун үер, ус их байсны улмаас 29 хоногийг алдсан. Замын ажилд ийм олон хоногийг алдана гэдэг их сөрөг нөлөөтэй. Ямар ч байсан замын хөдөлгөөнийг 11 дүгээр сарын 1-нд нээсэн. Замын ажил дуусаагүй байгаа үргэлжлүүлээд хавар хийгдэх юм.

Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс