Гэрэл зургийг zasag.mn

Нийгэм

Дэлхий нийт техник технологийн эрин зуунд шилжиж хүний хийх үйлдлийг илүү хялбарчилж, илүү боловсронгуй болгох техник технологиуд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал хүний оролцоогүй автомашин зохион бүтээж, бүхий л хэл дээр утга зүйн алдаагүй орчуулга хийдэг программ бий болж дэлхий нийтийн технологийн хөгжил асар хурдацтай шинэчлэгдэж байгаа юм.

 

Дэлхий нийт техник технологийн эрин зуунд шилжиж хүний хийх үйлдлийг илүү хялбарчилж, илүү боловсронгуй болгох техник технологиуд өдөр ирэх тусам нэмэгдэж байна. Тухайлбал, хүний оролцоогүй автомашин зохион бүтээж, бүхий л хэл дээр  утга зүйн алдаагүй орчуулга хийдэг программ бий болж дэлхий нийтийн технологийн хөгжил асар хурдацтай шинэчлэгдэж байгаа юм. Энэ цаг үед манай улс аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд нэгдэх боломжийг эрэлхийлэх үүднээс таван салбарын залуу инженерүүд үндэсний хэмжээнд чууллаа. Манай улс инженер бэлтгэх чиглэлд бодлогоор анхаарах цаг болсон гэдгийг судалгаа харуулж байгаа юм. Тухайлбал их дээд сургуульд элсэн суралцаж байгаа оюутнуудын 50 гаруй хувь нь нийгмийн салбарыг сонгодог бол ердөө 17 хувь нь инженер чиглэлээр сурдаг байна.

Залуу инженерүүдийн зөвөлгөөнд улсын томоохон үйлдвэрүүдийн удирдлагууд оролцож санал бодлоо хэллээ. Тухайлбал, улсын хөгжлийн гол хөдөлгүүр болсон инженерүүдийг судалгааны үндсэн дээр бодлогоор бэлддэг байх хэрэгтэйг зөвөлгөөнд оролцогчид онцолж байна.

 

Өнөөдрийн чуулганы үр дүнд  оролцогч салбаруудын нээлттэй нэгдсэн сүлжээний мэдээллийн санг бий болгож бодлогын дэмжлэг үзүүлэх хүсэлтийг засгийн газарт хүргүүлэх юм. Ингэснээр цаашид аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд шилжих явцад шинэ мэргэжил, ур чадварт нийцсэн инженерүүдийг бэлтгэхэд томоохон түлхэц болно гэж зөвөлгөөн зохион байгуулагчид онцоллоо.